100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд эхлэв.
Тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Энэхүү тэмцээний медальт байранд шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. Түүнчлэн эхний зургаан байрт орсон шатарчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.
Ч.Ариунболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих