Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай дээлийнхээ энгэрийг Тамсагийн
нефтиэр мялааж байснаас хойш 22 жил өнгөрчээ. Монгол Улс нефть
үйлдвэрлэгч орон гэдгээ зарласнаас хойш ч цөөнгүй жилийг үдсэн байна.
Гэвч нефть олборлогч орон хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улс
гаднаас хараат хэвээрээ л байна. Саяхныг хүртэл ОХУ-аас бараг 100 хувь
хараат байсан энэ салбар өнгөрсөн гурван жилд Казахстан, Солонгос зэрэг
шинэ түншүүдтэй болсон. Мөн Монголоос олборлосон газрын тосоор Хятадад
үйлдвэрлэсэн "Мон-93" автобензинийг хэрэглэх боллоо. Энэ бол сайн мэдээ.
Гэвч газрын тостой хэрнээ л Монгол Улс нефть бүтээгдэхүүнээр хараат
байдлаасаа гарах болоогүй байна. ОХУ крантаа хаахад Монголд "амьдрал
зогсох" хэмжээнд байгааг үгүйсгэх аргагүй. Иймээс Монголдоо олборлосон
нефтиэ Монголдоо боловсруулах л хэрэгтэй байна.
Үе үеийн Засгийн газрууд үеийн үед ярьж байсан сэдэв бол нефть боловсруулах үйлдвэртэй болох тухай. Гэвч П.Очирбат гуай Тамсагийн нефтиэр дээлийнхээ энгэрийг мялааж байсан 1993 оноос хойш байдал огт өөрчлөгдсөнгүй. Багахан хэмжээнд Монголдоо олборлосон нефтиэ Хятадад боловсруулалт хийж байгаагаас Монгол Улс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй л байна. Иймээс энэ удаагийн Засгийн газар "шийдлийн" п-гсэн тодотголтой шигээ нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдчих юм бол хамгийн том гавьяа нь болохоор байна. Үе үеийн Засгийн газруудын үеийн үөд ярьж байсан энэ асуудлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар шийдэх боломж нь илүү байгаа юм.
Нөфть боловсруулах үйлдвэр барих санаачилга анх удаа гараагүй гэдгийг дээр олонтаа өгүүлсэн. Олон удаа гарч байсан энэ яриа олон эрх ашгаас болоод л унаж байсан юм. Улс төрийн хувьд, бизнесийн бүлэглэлүүдийн хувьд ойлголцолд хүрдэггүй, тохирч чаддаггүй байсан энэ сэдэв энэ удаад цэг тавигдах бүрэн боломжтой байна. Юу гэхээр, Засгийн газарт парламентад суудалтай бүх нам хамтарлаа. Улс орны эдийн засаг сайнгүй, хөрөнгө мөнгө хомсхон байгаа энэ үед боломжтой гэсэн бүх төслүүдээ явуулах нь эдийн засгаа сэргээх гол алхам. Иймээс ч Засгийн газар хөрөнгө оруулагчдыгдуудажбайна. Нефть боловсруулах салбарт хөрөнгөө оруулъя гэсэн хүнийг өмнөхийн адил "хөөгөөд" явуулбал Монгол руу, бусад салбар руу хөрөнгө оруулагчид ирэхгүй. Тэгэхээр улс төрийн хувьд нефть боловсруулах үйлдвэрээ бариад авах боломж нь бүрджээ.
Монгол Улс үйлдвэрлэгч орон болох шаардлага нөфть бүтээгдэхүүнээс эхлээд бүх салбар дээр тулгарч байгаа. Нийт экспортынх нь 85 хувь уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн, малын түүхий эд байгаа энэ нөхцөлд Монгол Улс үйлдвэрлэгч болох зайлшгүй шаардпага байгааг ч Засгийн газар тооцож бүтцээ батлуулсан. Анх удаа Аж үйлдвэрийн яам байгуулсан нь нефть тойрсон энэ сэдэв дээр л гэхэд үр дүнгээ өгч буйг хэдхэн жишээгээр өгүүлье. Өмнө нь дуртай хүн нь нефть боловсруулна гэж дуртай газраа шав тавьдаг байлаа. Тэгвэл энэ удаад Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэлийн зураглал гаргаж газрын тосондоо ойрхон Дорнодод, бас үйлдвэржилтийн бүстээ түшиглэн Дорноговь аймагт барихаар тогтоод байна. Нефть боловсруулах үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж, энэ хүрээнд ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан гэдгийг ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолж байна лээ.
Үнэхээр энэ нь бодит ажил болбол Монгол Улс Аж үйлдвэрийн яам байгуулсны хэрэг гарна. Тэр үед сэтгүүлчид бид ч "Очирбат гуай дээлийнхээ энгэрийг нөфтиар мялааж байлаа" гэж бичихээ больж "Тэр гуай дээлийнхээ энгэрийг Монголдоо боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнээр мялаалаа" гэж бичих биз ээ.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих