УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдрийн Шадар сайд У.Хүрэлсүхийн урдаас болдоггүй хуруу үзүүлж байж омголон гишүүний нударганы амтыг үзэж байсан удаатай. УИХ-ын чуулганы танхимын үүдэнд болсон тэрхүү нударганы дуулиан тэгсгээд намжиж, эрчүүдийн гар барилтаар дуусч байв. Түүнээс хойш сүйдтэй хэл ам татлаагүй Г.Баярсайхан гишүүн өнгөрсөн оны төгсгөлөөр бас л хөөрхөн будлиан хутгалцаж, УИХ-ын чуулганы танхимд согтуухан залраатахсан билээ. "Фортуна" ахтайгаа хамт Ардчилсан хувьсгалын 25 жилийнойг түрүүлэн тэмдэглэчихсэн биш УИХ-ын даргын уурыг хүргэж, "Фортуна" ах нь танхимаас хөөгдөхдөө тулж, мань эр томоотой гэгч нь сууж харагдсан. Эрхэм гишүүн ийнхүү хааяа нэг шуугиулаад байдаг бол сүүлийн үед түүний бие төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Ганболд гэдэг сайн эрийн сураг гараад байх болов. Согтуугаар машин жолоодсон, Тагнуулын ерөнхий газар руу салаавч гарган орилж хашгирч агсам тавьсан гээд бие төлөөлөгч багагүй балагтай байгаа дуулдана. Эхний дуулиан нь дуусаагүй байхад дахин согтуугаар машин барин, осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэгтээ Эрүүгийн хуулийн 215.2 болон 216.2-оор гурав хүртэл хорих ялтай зүйл ангиар Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа аж. Гишүүнтэйгээ барьцалдсан бие төлөөлөгч ийм л нэг асуудалд орооцолджээ.
АРДЧИЛАЛ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8791
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих