Хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТанхим нь
Монгол улсын бизнес, эдийн засгийн орчин, гадаад худалдаа, хамтын
ажиллагаа, хууль эрх зүйн асуудлаар тус танхимаас баримталж буй бодлого,
үйл ажиллагаа, танхимаас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг бүхий л
асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ханган ажиллах нээлттэй
бодлого баримталдаг юм.
МҮХАҮТанхим нь өнгөрсөн оны сүүлээр
XIX Их хурлаа хийж, танхимын шинэ удирдлагууд томилогдон ажиллаж байна.
Тус удирдлагын баг бүрэлдэхүүн телевиз, сонин, сэтгүүл, сайт зэрэг
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, хэвлэл
мэдээллийн байгууллагуудад танхимаас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ,
арга хэмжээний талаар танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал
бодлоо солилцох зорилготой "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулж байна.
1960 онд анх шаваа тавьж байсан тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 3500 гишүүн байгууллага, 100 орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай түншийн гэрээтэй ажиллаж байгаа юм байна.
Өдөрлөгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга,
Б.Лхагважав, Дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа, ЕНБД
Э.Оюунтэгш болон газрын дарга нар оролцож хэвлэл мэдээллийнхний
сонирхсон асуултад хариулт өглөө.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8814
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих