Урьд шөнө Дорнод аймаг дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмжээ. Энэ тухай Дорнодын www.dornod.net сайтад мэдээлсэн байна. Шинээр мэндэлсэн дөрвөн ихэр бүгдээрээ хөвгүүд бөгөөд ээжийнх нь анхны төрөлт ажээ. Ихрүүдийн ээж хүндрэл багатай амаржиж, одоо бие нь сайн байгаа гэнэ.
Энэ тухай тус сайтад "Өнгөрсөн жил Дорнод аймгийн нэгэн залуу гэр бүлд гурван ихэр хүү төрж байсан. Мөн сар гаруйхны өмнө гурван сая дахь иргэний үе чацуутан хоёр ч шинэ иргэн Дорнод аймагт мэндэлж, бүр нийтээрээ баяр хөөр болсон билээ. Тэгвэл Гурван ихэр, гурван сая дахь иргэд маань булган сүүл дагуулж, дөрвөн ихэр мэндэллээ. Сүүлийн хориод жилийн турш манай аймагт тохиолдоогүй ховор содон баярт үйл явдал ийнхүү жил дараалан тохиолдож буй нь Дорнодчууд бид илүү олуулаа, өнөр өтгөн болохын бэлгэдэл гэлтэй" хэмээн мэдээлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих