Наран улсын олон зуун жилийн түүхтэй агуу спорт бол сүмо бөх. Түүний
дэвжээг Монгол бөхчүүд сүүлийн 20 жил эзэгнэж байна. Кёкүшюзан Д.Батбаяр
"Мэхний их дэлгүүр" гэж нэрлэгдэж Япончуудыг гайхшируулж байсан үеэс
өнөөдөрт хүрэхэд мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтыг эвдчихсэн, олон
дээд амжилт тогтоочихсон, зүүн баруун жигүүрийг манлайлдаг. Ийнхүү
хүчирхэг болжээ. Энэ нь цааш ч тасрахгүй байх...
Хэн хүссэн болгон нь зориглож хичээллэдэггүй, хичээллэсэн хүн болгон нь дээш амар ахидаггүй асар их тэсвэр тэвчээр шалгадаг мэргэжлийн сүмо бөхийн спортын түүхэн дээд амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоосон билээ. Тэрбээр Хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд давснаар Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэж шинэ түүхэн амжилтад нэрээ мөнхөлсөн. Хүн өөрийгөө мэдрэх, олох гэж байдаг. Хэзээ ч өөрийгөө олно гэж байдаггүй ч гэдэг. Гэвч өөрийн хүсэл сонирхлоо, сэтгэл зүрхээ, бүхий л хүчээ зориулж чадсан зүйлээсээ өөрийгөө олдог байж болох юм.Хакүхо өөрийгөө мэдэрч байна. Тэрбээр 33 дахь түрүүгээ аваад, сүмогийн бүх дээд амжилтын эзэн болсон. Одоо түүнд өрсөлдөгч гэж үгүй. Гэвч шинэ тэмцэл түүнд хэрэгтэй. Шинэ зорилго. Харин тэрбээр сүмогийн түүхэнд ердөө ганцхан бөх л хийж чадсан ГОНҮСЭН-ийг хийхээр өөрийн өмнө зорилго тавьжээ. Хакүхо хэдийнээ хийгээд эхэлчихсэн.
Энэ нь эртний самуурайн ёс заншилтай холбоотой үг аж. Кендо буюу Японы уламжлалт хулсан сэлмээр тулалдах урлагт өрсөлдөгчийнхөө ямар үйлдэл хийх гэж байгааг урьдчилан тааварлаад хариу үйлдэл хийх гэсэн уг юм. Мэдээж гонүсэн хийхийн тулд өрсөлдөгчөөсөө ур чадвар хавигүй илүү байх хэрэгтэй. Нэг ёсондоо сэтгэлзүйн асар өндөр түвшинд очиж, мэдэрч барилдана гэсэн үг юм. Энд өрсөлдөгчөө үзэн ядах сэтгэл байх ёсгүй. Мөн тухайн бөхдөө аархан илүүрхэн барилдах ч хэрэг байхгүй. Сүмо бөхийн түүхэнд ганцхан Фүтабаяма аварга л хийсэн байдаг.
Тэрээр уналгүй 69 давсан байдаг.
Хакухо шинэ тэмцэл Сүмоч хүний барилдаанаар нь түүний ямар зан характертай болохыг тодхон харж болдог. Хакүхо бол тайван, хүлээцтэй зан чанартай, түүнтэй зохицсон ухаалаг барилдаантай. Одоо цагт түүнийг дийлэх бөх байхгүй байна. Тэр үнэхээр тасарчихлаа. Д.Дагвадорж аварга зодог тайлснаас хойш сүмо бөх тв-ээр үзэгчдийн тоо монголд төдийгүй Японд ч цөөрсөн. Энэ үед сүмо бөх огцом уналтад орж эхэлсэн.
Тэр үед сүмо бөхийн нэр хүндийг нуруун дээрээ үүрч явсан хүн бол яах аргагүй Хакухо М.Даваажаргал юм. японы залуучууд бейсбол болон бусад спортод илүү сонирхолтой болсон, түүнээс үүдэн сүмогоор хичээллэгч залуусын тоо ч буурсан. Харин мэргэжлийн сүмо бөхийн их аваргын ноён нуруугаар эргээд сэргэж байгаа нь илт мэдрэгдэж байна. Манай шинэ залуу бөхчүүд ч түрэн гарч ирсэн нь сонирхогчдыг эргэн татаж эхлэв. Ичинноров гэх үлэмж биет "малчин сүмоч" хоч хүртэл авсан 22-хон настай залуу Япончуудыг гайхширууллаа. Өнгөрсөн башёд Хакухог өдвөг шороодуулсан сэкиваки С.Ган-эрдэнийг дараагийн их аварга болно гэсэн таамаг ч гараад ирчихсэн байна.
Харин М.Даваажаргалд тэд хараахан дийлшгүй хүчирхэг байдлыг эвдэх хүчтэнгүүд болоогүй байна. Хакүхо С.Ган-Эрдэнэд унасан талаараа сэтгүүлчидэд л хэлэхдээ "Би түүнийг сайн бөх үү, эсвэл том биетэй бөх үү гэдгийг хараахан мэдээгүй л байна. Гэхдээ тэр бол сайхан барилдах сайн өрсөлдөгч" гэж хэлсэн байсан юм. Сүмо бөх сонирхогчид одоо Хакүхо дээд амжилтыг эвдчихсэн зодог тайлах болов уу гэсэн таамагтай байв.Тэрбээр ГОНҮСЭН хийнэ гэх шинэ тэмцлийг зорьсон билээ. Харин бидэнд Японы мэргэжлийн сүмгийн түүхэн дээд амжилтын эзэн Хакухо М.Даваажаргалынхаа гонүсэн хийж Фүтабаяма аваргын 69 дараалан уналгүй барилдсан амжилтыг эвдэхийг л харах үлдлээ дээ.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих