Номингийн ажилчдын бүдүүлэг зан араншингийн талаар нэг бус удаа иргэдээс гомдол ирж байсан. Саяхан л гэхэд Номингийн ажилчид үйлчлүүлэгчтэй бүдүүлэг, соёлгүй харьцан ёс зүйгүй авирлаж бүдүүлэг зан гаргасанд худалдан авагч зохион байгуулагч, менежерээ дуудахыг хүсчээ. Харин тус газрын зохион байгуулагчид үйлчлүүлэгч гомдол, саналаа хэлэхэд "Өөр газраар үйлчлүүлэхгүй юу” гэх мэтээр загнаж худалдан авагчийн гомдлыг хэлэлцээгүй байна.
Ганцхан монголчууд бид үйлчлүүлдэггүй гадны иргэд, гадаадын жуулчид хүртэл байнга үйлчлүүлдэг томоохон худалдааны төв атал хамгийн наад захын хүнтэй харьцах соёл гэж энэ байгууллагын ажилчдад огт алга. Нэгэнт монголын зах зээлийг энэ компани бараг атгачихсан гэхэд болох учир энэ мэт иргэдтэй хэрхэн харьцаж байгаа зэрэг асуудлыг нэг их авч хэлэлцдэггүй бололтой.
Дээрх шиг дутагдлууд удаа дараалан гарч байхад өнөөг хүртэл нэг ч дэвшил гарсангүй. Тиймээс "Номин” дэлгүүрийн худалдагч ажилчдын ёс зүй, харьцааны соёлд анхаараасай гэж хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих