Үүнээс 180,000 төгрөгний интернэт хэрэглээтэй гэнээ. Боддоо 180,000 төгрөг гэдэг бол одоогийн ханшаар 120$. Магадгүй АНУ, Европ, Япон солонгос магадгүй хаа нэгтээ сард зөвхөн гар утасныхаа интернэт хэрэглээнд 120$ төлдөг гэж хэлвэл нэг бол ухаангүй тэнэг үгүй бол
учиргүй баян гэсэн энэ 2 ангилалд л орох болов уу. хамгийн сонирхолтой нь би 4н төрлийн интернэтэд орох гар утас, ipad, notebook ашигладаг. Мөн G-mobile-н өндөр хурдын Wifi модемтэй байнга явдаг. Ажил гэр өөр хаа нэгтээ нэг бол модемоо ашигладаг үгүй бол Ipad (G-Mobile data) эрхтэй дугаар ашигладаг. Тийм атал зөвхөн гар утасны интернэт хэрэглээ 180,000 төгрөг гэнэ.
Төлбөрөө төлөх гэж очихдоо энэ 180,000 төгрөгийг чинь би төлж чадахгүй ээ, яагаад гэвэл та нар надаас хууль бусаар ямар нэгэн гэрээ контракт ядаж урьдчилан сануулгагүйгээр надаас миний халааснаас боловсон аргаар хулгай хийж байна гэж хэлээд яриа, мессэж, роумингын төлбөрөө төлсөн хэдий ч миний утсыг орох, гарах ярианы эрхийг нь хаасан байна. Утас зайлшгүй чухал хэрэглээ. Хулгай хийж буй мөнгийг өгөхгүй гэснийхээ төлөө өнөөдөр утасгүй орох, гарах ярианы эрх нь хаагдцан сууж байна. Хүнд хэлэхээр дугаараа сольчиж болдоггүй юм уу гэдэг юм. Олон жил барьсан миний хувийн, ажлын, хувьсгалын гээд бүх харилцааны холбооны суваг энэ дугаараар явдаг болохоор маш хэцүү байдаг юм аа гэсэн Мобикомын хэрэглэгч гомдлоо хэллээ. Бас нэгэн хэрэглэгчийн утасны төлбөр сарын 80,000 гарчээ настай хүн учир ингэж их ярих шалтгаан байхгүй тул хүүхэддээ хэлэн шалгуултал алдаа гарсан байна хэмээн уучлалт хүсжээ, тэгвэл энэ байдлаар хэдэн хүний мөнгийг ийн луйдарсан болоо. Үнэнийг хэлэхэд Монголын бараг талаас илүү хувь нь энэхүү луйварчин компаний хэрэглэгч байдаг, тйимдээ ч олон хэрэглэгчтэй гэдгээрээ шалтаглан Монголын ард түмний мөнгийг сааж байгаа Моникомоос зоригтойгоор татгалзъя хэмээн уриалж байна. Хэдий болтол халаасаа сэгсрүүлсээр сард авдаг хэдэн төгрөгнийхөө 70-н хувийг гар утасныхаа төлбөрт өгчөөд бусад хэрэгцээгээ яалтай билээ, дугаараа идэлтэй нь биш дээ. Mobicom биш Moneycom болсон мөнгө хүүлэгчдийн булхайг илрүүлэн нарийн шалгаж өгөөч хэмээн "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төвд бас хандан хэлмээр байна.
bolod.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих