Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 14. Сугар гараг. Харцага одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин Тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бодлоготой
бай. Өнөөдөр биеийн байдал, сэтгэл санааны байдал эрс солигдох
магадлалтай. Энэ өдөр ажил хэрэгч харилцаа, бичиг баримттай ажиллахад
зохимжгүй. Өдрийн эхний хагаст бага зэрэг шалтгаангүй шахуу ажиллана.
Уур уцаартай байх, дуугаа хураах, барьж тогтоож болохгүй дотоод ачаалал
нэмэгдэх зэрэг байдал үүснэ. Та өөрийгөө цэнэгжүүлэх хэрэгтэй. Бие
махбодийн ачааллаа массаж хийлгэх, саунд суух гэх мэтээр алжаалаа тайлах
нь зүйтэй.
Үхэр (4/20-5/20)
Шинээр
ажил төрлийн гэрээ хэлэлцээр хийхэд таатай өдөр. Хэрэв та амар амгалан
байвал хуучны 2 дайсныг эвлэрүүлж чадна. Магадгүй та өөрийн үзэл
бодлоос ухрахад ч хүрч болно. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр өөрийн
эрх ашгийг хамгаалахыг од гараг зөвлөж байна. Магадгүй өрнөж байгаа үйл
явцыг өөрийн талд ашигтайгаар өөрчлөх завшаан гарч болно.
Хамтатгах (5/21-6/21)
Гэр
ахуйн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Гэр орондоо эмх цэгц тогтоох,
илүү, хэрэггүй зүйлсээ хаях гэх мэт, хичээл сурлага, оюуны хөдөлмөрт
таагүй. Сэтгэл хөдлөлөөрөө эд зүйлс бүү худалдан ав, бүү худалд. Эхэлсэн
ажлаа дуусгаж, хуучин санаануудаа ба нэмэлт ажлуудаа цэгцлэх нь илүү
сайн байна. Шинэ зүйл нь сайн мартагдсан хуучин өнгөрсөн юм гэдгийг бүү
март. Гэнэтийн ашиг орж ирэх магадлал өндөр байна. Мөрийд хожих, олз
олох эсвэл бэлэг авах.
Мэлхий (6/22-7/22)
Ажил
хэргийн харилцаанд таагүй өдөр. Үдээс өмнө чухал уулзалтыг болж өгвөл
бүү төлөвлө. Харилцааны асуудалд алдаа дутагдал гарч болзошгүй. Сэтгэл
санаа хямарч магад. Өөрийн эрүүл мэнд болон зөв хооллоход анхаарлаа
хандуул.
Арслан (7/23-8/22)
Гэрээ
хэлцэл хийх, бичиг баримт бүрдүүлэх ба санхүүгийн үйлдэл хийхэд таатай
өдөр. Өнөөдөр та магадгүй, ажил хэргээр явах болон томилолтоор явж
болно. Өнөөдөр та эсрэг хүйстэнтэйгээ мөрөөдлийн харьцааг биелүүлж болох
юм. Найз нөхдийн эсвэл гэнэтийн бэлэг нь таныг ялимгүй тайвширч амрах
бололцоо болох болно.
Охин (8/23-9/22)
Зөрчилдөөнтэй
нөхцөл байдал нь урьдчилан хэлж мэдэхгүй үр дагаврыг дагуулах тул
шинээр танилцах танилтайгаа харьцахдаа анхаарал болгоомжтой байхыг
сануулж байна. Бүхий л цаг үеийн туршид биеэ тоон, онгирч caгcvvpax зан
байдлаа тогтоон барьж, сийрэг оюун ухаан болон боломж бололцоогоо эрүүл
ухаанаар дүгнэх явдал нь хямралын үеийг давж гарахад гол туслагч нь
болохыг од гаригс зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хайр
сэтгэл, амар амгалан, харилцан тохиролцоо нь энэ өдрийн гол уриа байх
болно. Өөрийн санасан бодсоноор зүтгээрэй, зорьсон хэргээ дуусгаж
амжилтыг олох боломж гарч иржээ. Онолын болон практикийн бүх асуудал
бэрхшээлүүдийг амархнаар шийдэж чадна. Ойр дотныхонтой харилцах харилцаа
тайван байна. Гэр бүлд дахин амар амгалан тоггоно. Найз нөхөд болон
төрөл садангуудтай хамтарч хийсэн ажлаас шинэ орлого орж ирэх
магадлалтай. Гэнэтийн сайхан бэлэг, мэдээ, үйл явдал тохиолдох тул
бэлтгэлтэй байгаарай. Аливаа шинэчлэлтийг хийж, томилолт, аяллаар явахад
таатай.
Хилэнц (10/23-11/21)
Эсрэг
тэсрэг өдөр. Энэ өдөр эрчүүдийг ашигтай гэрээ хэлэлцээр хүлээж байгаа
хэдий ч сэрэмжтэй байхыг сануулж байна. Учир нь таньд муу санаж явдаг
хумүүсийн явуулга саад болж болзошгүй. Хайр дурлалын болзоонд энэ ордны
эмэгтэйчүүдэд бага зэргийн урам хугаралт авчирч мэднэ. Мөн эрчүүдийн
хувьд ахуй амьдралын хувьд гэнэтийн асуудал гарах ч амжилттай шийдэх юм
байна.
Нум (11/22-12/21)
Зөрчилдөөнт
өдөр ирж байна. Гадна талдаа бүгд өөрчлөлтгүй, бүр заримдаа амжилттай
мэт санагдах боловч та өөртөө сэтгэл хангалуун бус байж дотоод түгшүүр
айдас тань нэмэгдэнэ. Аюулыг зөгнөсөн, түгшсэн сэтгэл нь таныг тайван
байлгахгүй бололтой. Дотоод сэтгэлийн дуу хоолой болон зөн билгээ сонсон
мэдрэх хэрэгтэй. Ойрын хугацаанд таагүй үйл явдал тохиолдох болон
таагүй мэдээг хүлээн авах нигууртай. Осолд өртөж гэмтэл бэртэл авч мэдэх
тул сонор сэрэмжтэй байхыг од гарагс сануулж байна.
Матар (12/22-1/19)
Өмнөх
өдрийн эрч хүчийг хадгалан шинэ төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх алхмыг
хийх болно. Дурын ажлыг эхлүүлэхэд хэн нэгний туслалцаа зөвлөгөө авахыг
зөвлөж байна. Шийдэмгий байж зорилгодоо хүрээрэй. Магадгүй сэтгэл
гутралд орж болзошгүй. Хэрэв танд найз нөхөд байдаг бол ямар нэгэн
шалтгаанаар уулзалдаж амжаагүй тийм найзаа гэртээ урихыг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
ямар ч чухал шийдвэр гаргаж болохгүй, өөртөө том үүрэг хариуцлага
хүлээх хэрэггүй. Одоо цаг нь болоогүй байна. Та хорвоог өөр өнцгөөр
харж, ухааран улмаар туршлагаа баяжуулахыг хичээнэ. Гадуур явган алхаж
салхилан, биеийн дасгал сургуулилт хийхэд тохиромжтой өдөр. Өндөр үнэтэй
бараа худалдан авбал сайн. Гэхдээ энэ нь ахуйн цахилгаан техник,
чулуун эдлэлд хамаарахгүйг анхаар.
Загас (2/19-3/20)
Урьд цагийн санаа, төлөвлөгөөг биелүүлэхэд таатай өдөр. Хувийн амьдралд ямар нэгэн өөрчлөлтүүд гарч болзошгүй. Өнөөдөр хамгийн чухал нь алдаа гаргахгүйг хичээх ба бүх юмыг цагт нь хий. Үнэ цэнэтэй зүйлс болох орлого зарлагаа тооцож үз. Таны санхүүд ямар нэгэн саад гарсан байх бөгөөд үүнийг санхүүгийн зөвлөх болох гэр бүлтэйгээ хамтран шийдснээр төвөг багатай даван туулна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих