Монголын орчин цагийн дуу хөгжмийн урлагийг МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. "Камертон”, "Номин талст”, "Харанга”, "Хурд”, "Никитон”, "Салхи”, "Фрийзон”, Б.Сарантуяа, Т.Ариунаагаас эхлээд үе үеийн шилдэг хамтлаг дуучдын олон сайхан хит дуунууд түүний шүлгээр амилжээ.
Тэрбээр дууны яруу найрагт зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаандаа хэдэн зуугаар тоологдох дуу бичсэн байдаг. Харин үүнээсээ хоёр зуун дууг нь сонгож эмхэтгэн "Дуурсахуй” хэмээх дуун боть болгосон байна. Энэхүү ном өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдээр түгээгдэж эхэлжээ.
Д.Ган-Очир найрагчийн шинэхэн номыг уншихад шүлгийн мөр бүрээс нь танил аялгуу эгшиглэж, дурсамж сэргээсэн дотно мэдрэмж, гэгээлэг бодлууд урсах аж. Уншигч та ч бас тал нутгийн найрагч Д.Ган-Очиртой хамт дууны яруу найргийн ертөнцөөр аялаарай.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих