Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларснаар валютаар гүйлгээ хийдэг компаниуд алдагдал хүлээж буйтай холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав.
Эл мэдэгдэлд, "Иргэний хуулийн 218.1 дэх заалтыг мөрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах талаар дурьдсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 218 дугаар зүйлд "Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш”-ийн талаар дурьдсан бөгөөд 218.1-д "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ. Энэхүү хуульд зааснаар "мөнгөний ханш” гэдэг нь хэд, хэдэн улсын мөнгөний хоорондын харьцааг хэлнэ. Харин "Үүрэг үүсэх үе” гэдэг нь энгийнээр бол гэрээ байгуулж, хүчин төгөлдөр болсон үеийг хэлнэ.
Гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацааны дараа төлбөр төлөх болоход ханш өөрчлөгдсөн байвал тухайн гэрээг байгуулсан үеийн төвшинд ханшийг тооцох асуудлыг Иргэний хуулийн 218.1-д зааж өгсөн байна. Хууль ийм байгаа ч өнөөдрийг хүртэл энэхүү хуулийн зүйл заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд бизнес эрхлэгчид ч энэ талаар сайн ойлголтгүй явж байна. Тиймээс Иргэний хуулийн энэхүү чухал зүйл заалтыг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авахыг МҮХАҮТ-аас шаардаж байна" гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих