Америкт нэгэн бүсгүй төрөх эмнэлэг рүү явах замдаа түгжрэлд орж, таксин дотор хүүхдээ төрүүлжээ. Гэтэл замын түгжрэл Ерөнхийлөгчийн цуваанаас болж үүссэн байна.
Азаар энэ түгжрэл дотор сувилагч бүсгүй явж байсан тул эх, нярай хоёрыг эсэн мэнд амаржуулж чадсан байна. Үүний дараахан эх, хүүхэд хоёрыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тун сайн байгаа аж.
Барак Обама нэгэн компанид үг хэлэхээр Луисвилл рүү ниссэн байна. Тэрбээр нисэх буудал руу явах үед эмэгтэй төрж, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын үүднээс замыг нь хаасан аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих