Зураг: Мэдээлэлд тавигдсан фото зураг
"Монголын үндэсний үзэлтнүүд гэгддэг нео нацистууд хятад улсын иргэн хэд хэдэн жуулчныг доромжилж, танхайрсан байна. Гуравдугаар сарын 28-ны өдөр Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун ууланд аялал хийж явсан хятад улсын иргэдийг тус улсын Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд сөхрүүлж суулган, биед нь халджээ. Уг явдлын дараа Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл хятад улсын иргэдээс уучлалт гуйсан. Учир нь тус бүлгэмийнхэн үндсэн хуулиндаа заасан "Үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахгүй" гэх заалтыг зөрчсөнтэй холбоотой юм.Монгол, хятад хоёр улс бол эртнээс харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн найрсаг хөршүүд гэдгийг албаныхан нь онцолжээ.
Монголд сүүлийн жилүүдэд гадны жуулчдад халдсан, үзэн ядсан бүлгэм бий болоод байгаа аж" хэмээн People's Daily, China дээр гарчээ. Энэхүү мэдээний доор гадны олон улсын уншигчид өөрсдийн сэтгэгдлийг үлдээсэн байсан бөгөөд уг явдалд багагүй шүүмжлэлтэй хандсан төдийгүй "Монголчуудыг бүдүүлэг харагдуулсан үйл явдал болжээ" хэмээн ихэнхи уншигч байр сууриа илэрхийлсэн байна.
Э.БҮҮВЭЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих