Иргэний
нийгмийн байгууллагын үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулахтай
холбогдуулж "Шинэчлэл-Эрин үе” клуб болон холбогдох байгууллагын
төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Сүүлийн үед Иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой үгүйлэгдэж байгаа талаар олон нийт шүүмжилдэг болсон. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл эрс муудаж, иргэдийн амьдралд хүндхэн нөлөөлж байна. Энэ үед Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж төр засгийн эрхмүүдэд дуу хоолойгоо хүргэх асуудал дутагдалтай байгаа юм. Тэгвэл "Шинэчлэл-Эрин үе” клубээс ийнхүү анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон байна.
Чуулган " Монголдоо сайхан амьдармаар байна” уриан дор болох бөгөөд эдийн засаг, хууль, шударга ёс-хүний эрх, байгаль орчин, түүх соёлын талаарх тулгамдсан асуудлаар ярилцах юм.Мөн чуулганаас гарсан шийдвэрээ эрх баригчдад шаардлага болгон хүргүүлэхээр төлөвлөсөн гэдгээ клубын тэргүүн хурлын үеэр онцолсон.
Монголд анх удаагаа зохион байгуулах гэж буй уг чуулган энэ сарын 31-ний 09.30 цагт "Пума-Империал” зочид буудлын хурлын танхимд болно. Одоогоор 80 гаруй ТББ-ын төлөөлөл чуулганд оролцохоор бүртгүүлээд байгаа ажээ.

Д.Анар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=890
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих