ОХУ-ын
Москва хотноо гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 5-нд зохион
байгуулсан "Аэрофлот опен-2015" олон улсын шатрын наадамд манай
шатарчид амжилттай оролцжээ.
Манай улсаас тус тэмцээний эрэгтэйчүүдийн "А" ангилалд оролцсон Олон улсын их мастер Б.Гүндаваа 9 тавилаас 4.0 оноо авсан бол ОУИМ Ц.Батчулуун 3.0 оноотой тэмцээнээ дуусгасан байна. Харин эмэгтэй шатарчдын "Б" ангилалд оролцсон эрэгтэй Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор тэргүүлсэн бол ФИДЕ мастер З.Бямбаа 2.0, ФИДЕ мастер Б.Баярмаа 4.0, дэд мастер Ц.Бат-Эрдэнэ 2.0 оноотойгоор тус тус тэмцээнээ өндөрлөжээ.
Д.Өлзий
montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих