Мадридын
"Реал” багийн довтлогч Криштиану Роналду анх удаа нэг тоглолтод
өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулжээ. Испанийн АШТ-ий 29 дэх
тойргийн Мадридад болсон тоглолтод "Реал” "Гранада”-г 9:1-ээр бут
ниргэсэн байна. Тус тоглолтод Криштиану Роналдугаас гадна Карим Бензема
хоёр, Гарет Бэйл нэг удаа "Гранада”-гийн хаалгыг мялаажээ. Түүнчлэн
зочин багийн хамгаалагч Диего Майнс өөрийнхөө хаалганд нэг бөмбөг
оруулсан юм.
"Реал” Испанийн АШТ-д мөнхийн өрсөлдөгч "Барселона”-гаас нэг оноогоор дутуу хоёрт явж байна. Харин мэргэн буучдын өрсөлдөөнд Криштиану Роналду 36 гоолтой болж "Барселона”-гийн Лионель Мессигээс дөрвөн гоолоор илүү боллоо.
Б.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих