Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 18 барилгын компани байнгын үйл
ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилд баригдаж буй барилга дээр 5
удаагийн аваарь осол бүртгэгдсэнээс бүгд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн
журам зөрчиж, дээрх ослын гуравт нь хүний амь эрсэджээ. Аймгийн
Мэргэжлийн хяналтын газраас "Хүний төлөө зөв тус” сарын аяныг зохион
явуулснаар барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч болзошгүй осол
аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах олон талын ажлыг зохион
байгуулав. Барилгын ажилд ашиглаж буй өргөх механизмын машин, техник
тоног төхөөрөмжийг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авсан
тохиолдолд холбогдох зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, аюулгүй
байдлыг бүрэн хангасан байх, захиалагч компани нь нийт зарцуулалтын
хөрөнгийн нэг хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах
гэхчлэн зөвлөмжийг барилгын компаниудад хүргүүлжээ. Ямар нэгэн осол
аваар гарсан тохиолдолд тухайн компани хариуцлагыг хүлээх үүрэгтэйг
анхааруулж, удаа дараа зөрчил гарсан, үүрэг даалгаврыг биелүүлээгүй,
аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж
байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад нь
тавих гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8925
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих