Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжих талаар Улаанбаатар хотын ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Энэ сард дугаарын хязгаарлалтын зуны хуваарьт шилжих юм байна. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар боловсруулсан санал НИТХ-аар дэмжигдсэн. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08:00-20:00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыгтэлэх, өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.
-Тэгэхээр хязгаарлалтаас чөлөөлсөн замуудыг эргээд хязгаарлана гэсэн үг үү?
-Өвлийн улиралд чөлөөлөгдсөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас улирал харгалзахгүй бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын "Бичил”-ийн арын зам, "Долоон буудал”- аас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Офицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд буцаад хязгаарлалтад орно.
Д.Ундрах /24tsag.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих