УИХ-ын 2015 оны хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Дараагийн
сонгуулиа бодохгүйгээр ажил хэрэгч байдлаар хуралдаж томоохон шийдвэрүүд
гаргах боломжтой гэж үзэж буй чуулганы нээлтэд 76 гишүүний 67 нь ирж
88.2 хувийн ирцтэй байлаа.
Засагт хамтарсан намуудын гэрээгээр тохиролцсоны дагуу энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн нам, Улс төрийн намын санхүүжилтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл зэрэг төрийн тогтолцоотой холбоотой томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөв-лөж буй. Мөн үүнээс гадна нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд нэлээд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ утгаараа УИХ дахь нам, эсвлийн бүлгүүд хэрэлдэж, талцахгуйгээр ажил-лах нь хаврын чуулганы хамгийн том зорилт. Гэвч эсрэгээрээ чуулганы нээлтээсээ эрх баригчид үл ойлголцож эхэллээ. Нам, эвслийн бүлгүүд бус бүр нэг намаас сонгогдон ажиллаж буй УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь зөрчилдлөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уржигдар олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэлдээ "Тавантолгойн төслийн хэлэлцээ төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо" гэсэн юм.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээний төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээний төслийг эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээний төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээ байгуулахыг би зөвшөөрөхгүй.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье" гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор зөвшилцөж хэлэлцэхээр төлөвлесен хуулийн төслүүдийнхээ ард гарах зорилготой УИХ-ын гишүүд нэг хэсэгтээ Тавантолгойг тойрч зөрчилдөх бололтой.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих