Генерал Власловын арми Германд бууж өгсөн бөгөөд хожим Оросын удирдагчид тэрхүү армийг Монголд цөлж, төмөр зам, засмал зам барихад ашиглаж байлаа.
Хэдэн мянган орос цэргийн хоригдол Монголд ажиллаж байхдаа энэхүү Цагаан байшинг барьж, энэхүү байшинд нэгэн орос цэрэг, орос сувилагч бүсгүйд дурлаж хайр сэтгэлийн холбоотой болсон боловч тэд нар учир битүүлэг байдлаар амь насаа алдснаар тэдний сүнс хоргодсон байна.
Ийнхүү Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Баян-Уул сумын заагт орших Цагаан байшин нь "Чөтгөртэй Цагаан байшин" хэмээн алдаршиж, тэнд очсон хүмүүс үзэж, харсан, сонсож дуулсан нь домог шиг л тархсаар байлаа. Цагаан халад өмссөн орос эмэгтэй үзэгдэж, олон ч жолоочийн зүрхэнд шар ус хуруулж байлаа.
Саявтархан хамаатан ахай, 2 хүргэн ахай нарынхаа хамт хөдөөгүүр явахдаа шөнө дөлөөр бид хэд тус байшинд зочилж орвол хүйтэн зэвхий дааж байсан бөгөөд хэдэн зураг авч үзвэл нэгэн зураг дээр цагаан толбонууд бий болсон байлаа. Энэхүү цагаан толбо нь ямар нэгэн дулаан энергитэй орчноос үүсдэг бөгөөд сүнсний толбо юм
Dushi Bodonguud
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих