Өнөөдөр бидны амьдралын ердын салшгүй нэг хэсэг болсон түрийвч үнэн хэрэгтээ бидний боддогоос чухал зүйл ажээ.Бодоод үз л дээ. түрийвч бидний хөрөнгө санхүүг хадгалдаг сав шүү дээ. Түрийвч хэр дүүрэн байгаагаас бидний сэтгэл санааны байдал, аливаа зүйлийг хүлээн авах чадвар хамаарна. Санхүүгийн хүндрэл хүмүүсийг гарах гарцгүй болгодог нь биш. Нимгэрсэн түрийвч сэтгэл санааг таагүй болгодог. Харин дүүрэн бол гэрэлтээд л, том төлөвлөгөө зохиогоод л,сэтгэл санаа баясаад л. Өнөөгийн түрийвчний "ах” нь дундад зууны үеийн бүсэндээ оосорлож зүүдэг мөнгөний савхин уут байжээ. Цаасан мөнгө бий болсноор мөнгөний ийм сав тохиромжгүй болсон учир мөнгө хадгалахад эвтэй байх үүднээс бид өнөөгийн түрийвчийг бодож олсон билээ. Мөнгөний сав зөвхөн биет зүйл байгаад зогсохгүй мөн цахилгаан, зайны, төсөөллийн ч байдаг. Гэвч энэ бол өөр ярианы сэдэв болох байх.
БИД ТҮРИЙВЧНИЙ ТУХАЙ ЮУ МЭДЭХ ВЭ?
Түрийвч хийдэг үндсэн материал савхи. Хэрэв таны түрийвч цүнхтэй чинь хосолж байвал ганган харагдах болно. Гэхдээ бодит байдалд бид цүнхээ түрийвчнээсээ олон сольдог. Та өөртөө түрийвч авах гэж байгаа бол яарсны хэрэггүй. Түрийвчийг бэлгэнд тэгэхдээ мөнгөтэй авах ёстой. Хоосон түрийвч бэлэглэдэгггүй. Тийм болохоор түрийвч бэлэглэх шалтаг болох ямар нэг баяр болох, тэгээд бас бэлэглэх хүн гарч ирэхийг хүлээх нь дээ. Түрийвчийг сонгож чаддаг байх хэрэгтэй. Түрийвчний хэлбэр, хэмжээ, дотрох халааснууд, өнгийг сайтар сонгох хэрэгтэй. Түрийвчтэй холбоотой маш олон сонирхолтой зүйл байдаг. Жишээлбэл: таны түрийвч шинэхэн мөнгө болон үнэт зүйлээр дүүрэн байна гэж зүүдэлбэл таны амьдрал хөгжилтэй, аз жаргалтай, хайраар дүүрэн байхын тэмдэг. Харин хайртай, ойр дотныхоо хүмүүсийнхээ зургыг түрийвчиндээ хадгалах нь мөнгөгүй болох муу тэмдэг. Мөн өөрийн түрийвчээ гурван жилээс илүү хрэглэх шаардлагагүй. Хуучин хэрэглэж байсан түрийвчээ хүнд өгч болохгүй. Буян харина.
ТҮРИЙВЧЭЭ ХЭРХЭН ДҮҮРГЭХ ВЭ?
Түрийвчээ дүүрэн байлгах бяцхан арга заль байдаг ажээ. Хамгийн энгийн арга нь түрийвчиндээ загасны хайрс хийж явах юм. Томхон загас сонгоорой. Хайрс нь том байх тусам түрийвч их мөнгөтэй байх болно. Улаан утсаар холбосон зоос ч тустай гэдэг. /Монгол 1, 3, 5 зоосон мөнгө/
Гэвч бид улаан өнгийн түрийвч сонгон авбал маш сайн. Мөнгөнийхөө түрийвчинд зураг хадгалах нь тэр хүны энерги үйлчилдэг гэдэг үүднээс яг мөнгө хийдэг түрийвчиндээ биш тусдаа зураг хийх зориулалттай хэтэвчинд зургаа хадгалах хэрэгтэй. Гайхлыг чинь түрүүлж магадгүй ч хөгжилтэй өөр нэг арга бий. Гар утасныхаа цэнэглэгчээр түрийвээ цэнэглээд үз. Яаж гэж үү? Зүгээр л цэнэглэгчээ аваад түрийвчиндээ хийж цэнэглэ. Их удаан хүлээхгүйгээр та үр дүнг нь мэдрэх болно. Хэрвээ энэ арга танд инээмсэглэл түрүүлсэн бол таны түрийвч мөнгөтэй байна гэдэгт санаа зовох юмгүй. Та инээмсэглэж байгаа бол бүх юм сайхан байна гэсэн үг. Цаашид ч ийм байгаасай гэж ерөөе. Мөнгө дуудах бас нэг өөр арга байна. Нэг өдөр гурван түрийвч худалдаж аваарай. Нэг нь таныг, нөгөө хочр нь таны хайрлаж явдаг, сайн сайхан байгаасай гэж хүсдэг хүмүүсийнх. Аль болох том, бүхэл мөнгө өгөөд, худалдагчийг хариултаа эдгээр түрийвчинд хийхийг хүсээрэй. Худалдагч түрийвчинд мөнгө хийж байх тэр мөчид "ИХ, БАГА МӨНГӨ ТҮРИЙВЧИНД ОРООРОЙ” гэж сэтгэлдээ хэл. Эдгээр мөнгийг тусдаа нэг халаасанд нь хийж хэзээ ч битгий үрээрэй. Тэд түрийвчинд чинь мөнгө дуудах болно, хоёр түрийвчээ дотны хүндээ бэлэглэхдээ түрийвчинд байгаа мөнгийг хэзээ ч битгий үрээрэй гэж сануулах хэрэгтэй. Ингэж таны орлого гурав дахин үржих болно.
ТҮРИЙВЧЭЭ ХЭРХЭН МӨНГӨНИЙ СОРОНЗОН БОЛГОХ ВЭ?
Өнөөдөр ямар я эмэгтэй гэр орондоо янз бүрийн дом хэрэглэж цаг иржээ. Ингэлээ гээд эрт дээр цаг шиг түүнийг түүдэг дээр шатааж, шулам гэж дуудахгүй. Иймэрхүү зүйл хийх нь ажил төрөл, хайр дурлал, гэр бүлийн харьцаа, материаллаг тал дээр ч тус болдог. Харин одоо эмэгтэй хүний түрийвчтэй холбоотой ямар дом хэрэглэж болохыг хэлж өгье. Түрийвч арьсан, гэрэлтдэг гялгар, эсвэл илгэн гэх мэт янз бүр л байдаг. Тэр ямар ч байлаа гэсэн мөнгө дуудах цорын ганц үүрэгтэй. Түрийвчинд хэн нэгэн бэлэг худалдаж авах, эсвэл хүссэн үедээ аль нэг амттан авч идэх илүү мөнгө байгаа гэдгийг санах хичнээн таатай гээч. Ахиун орчинд эд баялгийн эд шид мөнгө болон материаллаг энерги дээр тогтож байдаг. Янз бүрийн өнгө ургамал, байгалийн үзэгдэл тэр бүү хэл гарагууд ч ийм энерги агуулж байдаг. Иймээс түрийвчийг материаллаг энергитэй болговол тэр мөнгө татах увидастай болно. Би хэрхэн түрийвчээ мөнгөний "соронзон” болгох талаар хэдэн зөвлөмж өгье. Харин та аль нь танд илүү зохихыг өөрөө шийд. Түрийвчнээс эхэлье. Хэрвээ хуучин түрийвчнээсээ залхаж шинийг авахаар шийдсэн бол бүү яараарай. Хамгийн түрийнд таарсан түрийвчийг худалдаж авахаасаа өмнөсайн бод. Нэгдүгээрд хямд түрийвч бүү худалдаж ав. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд орох нь юу л бол. Таны түрийвч маш үнэтэй биш байлаа гэхэд боломжийн үнэтэй, дотроо мөнгийг том бага дэвсгэртээр нь ялгаж хийж болох халаасуудтай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэн мөнгө танд нэн удалгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэнэ. Харин одоо түрийвчний материалыг яръя. Үнэн хэрэгтээ материал нэг их чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй гэдгийг шууд хэлье. Ийм материал ямар ч энергигүй, хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлэхгүй. Тиймээс түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болох юм. Материалын асуудлыг шийдсэний дараа таны авах гэж буй өнгөний тухай бодоцгооё. Эд баялгийн өнгө тийм ч олон биш ээ. Газрын болон металын өнгөнүүд буюу хүрэн, шар, хар болон шар өнгөний бүх дагавар өнгө мөн түүнчлэн алтлаг өнгө. Энд сонирхолтой сонгодог хувилбарууд байж болох юм. Жишээлбэл миний түрийв ч алтлаг шаргал өнгөтэй, илгэн түрийвч. За ингээд та түрийвчээ худалдаж авлаа. Түрийвч чинь мөнгө дууддаг байхын тулд өөр юу хийх шаардлагатай вэ? Түрийвчнээс мөнгөний энерги гарахгүй байгаасаа гэвэл задгай мөнгө хийдэг буюу эсвэл аль нэг халаасанд нь задлахааргүй зоосон мөнгө хийгээрэй. Маш найдвартай үр дүнтэй арга бий. Түрийвчиндээ тунхууны үндэс хийх хэрэгтэй. Энэ ургамал материаллаг энерги их хэмжээгээр цуглуулдаг ба энэ энерги түрийвчинд түрийвчинд саад болохгүй нь мэдээж. Энэ ургамлыг худалдаж авч болох хэдий ч та өөрөө зуслан дээрээ түүнийг ухаж гаргаад хатааж жижигхэн үндсийг нь түрийвчиндээ хаягдахгүйгээр хийгээрэй. Энэ арга хэдэн зуун жилээр шалгарсан сайн арга гэдгийг баталъя. Ургамлын тухай нэгэнт яриа эхэлсэн тул материаллаг энерги ихээр цуглуулдаг хонины арцны тухай бас заавал хэлэх хэрэгтэй. Энэ ургамлын жижиг мөчрийг түрийвчнийхээ нэг халаасанд хийж болох юм.
ЗУРАГ, ДУРСАМЖ ТҮРИЙВЧИНД ХАДГАЛАГДАХ ЁСГҮЙ
Олон хүн түрийвчиндээ ойр дотны хүмүүс, нөхөр, хүүхдийнхээ зургийг хийдэг. Хэрхэвч ингэж болохгүй. Нэгдүгээрт, гэрэл зураг мөнгөний энергийн урсгалыг тасалдуулдаг. Хоёрдугаарт, түрийвчны болон мөнгөний энерги зургаар дамжин таны дотны хүмүүсд нөлөөлж болох юм. Хэдийгээр энэ ховор тохиолдол боловч таны дотны хүний энергийг материаллаг болгон өөрчлөх боломжтой. Нэг үгээр хэлэхэд зураг, дурсамж түрийвчинд хадгалагдах ёсгүй. Түрийвч зөвхөн өөрийнхөө дан ганц мөнгөны үүргээ л гүйцэтгэж байг. Түрийв ч хэтэв ч хоёр өөр зүйл гэдгийг анхааралдаа авах ёстой. Хэтэвчинд бидий зээлийн карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, янз бүрийн бичиг баримт хадгалагддаг. Энэ бүгд мөнгөнд огт хамаарахгүй ба биднийг нийгмийн хамт олны гишүүн болох талаас тодорхойлдог баримт бичгүүд юм. Хэтэвчинд хайртай хүмүүсийнхээ зургийг хийж болно. Харин түрийвчинд бид төлбөрийн үүрэг гүйцэтгэдэг бэлэн мөнгөнөөс өөр юу ч хадгалахгүй гэсэн хоёр энгийн дүрэм тогтооё. Тань руу мөнгө дуудахад тусалж чадах хэдэн аргын тухай ярилаа.Би өөрөө эртнээс эдгээр аргыг хэрэглэж ирсэн ба байсхийж байгаад л мөнгөтэй холбоотой гайхалтай зүйлүүд надтай тохиолддог юм. Мөнгөгүй болчихсон байтал гудамжнаас мөнгө олох ч юм уу, эсвэл эртний танил маань хүрч ирээд миний аль хэдийн мартчихсан өрөө эргүүлж өгдөг ч юм уу. Та мөнгөний ид шидийг ашиглаад үз л дээ. Бүх зүйл сайхан болно гэж найдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих