Олон хэлтэй, онгод тэнгэртэй харилцдаг гэх Б.Арго өөрийгөө "Гиннес”-ийн номд бүртгүүлэхээр өргөдөл гаргажээ. Түүнийг "Гиннес”-ийнхэн "боломжтой” хэмээн үнэлсэн хэмээн тэрбээр бахархалтайяа ярьж байна билээ. Зургаан хэлний сурах бичиг бичсэн гэх үндэслэлээр өөрийгөө нэр дэвшүүлсэн ч "Гиннес”-ийн шинжээчдийг урьж авчрах санхүү дээрээ гацсан гэнэ. Учир нь "Гиннес”-ийн шинжээчдийг урьж авчрахын тулд дор хаяж 100 мянган ам.доллар хэрэгтэй болох бөгөөд Б.Арго баян болтлоо уг төлөвлөгөөгөө хойшлуулжээ. Тэрбээр Монголынхоо нэрийг гаргахын тулд "Гиннес” рүү мэйл бичсэн бөгөөд Монгол бөхийн холбооноос ивээн тэтгэхийг хүссэн тухайгаа ярьсан. Гэвч МБХ-ныхон Б.Аргог биш өөрсдийгөө бүртгүүлчихсэнд мань эр гомдолтой явдаг юм билээ
shudarga.mn.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8971
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих