Монголын банк санхүүгийн салбарт
томоохон байр суурь эзлэдэг, орон даяар хамгийн өргөн сүлжээтэй гэгддэг
ХААн банкны талаар таагүй мэдээлэлүүд үе үе гардаг. Нэг хэсэг ХААН
банкны хөдөө орон нутагт байдаг салбарын удирдлага, ажилтнууд нь үгсэн
хуйвалдаж малчдын мөнгөн хадгаламжийн дансанд дахь мөнгийг өөрсдөд нь
хэлэлгүйгээр татан авч, хувьдаа завшиж хэрэглэсэн тухай мэдээлэл гарч
орон даяар шуугисан. Одоо ч гэсэн энэ хэрэг хууль шүүхийн байгууллагаар
эцэслэн шийдвэрлэгдээгүй авж байгаа гэдэг. Үүнээс болж олон арван
малчид Хаан банкинд хадгалуулсан мөнгө хөрөнгөөрөө хохироод үлдсэн
байдаг.
Түүнчлэн удаан хугацаагаар гадаадад
ажиллаж амьдардаг нэгэн иргэн ажлын шаардлагаар эх орондоо ирээд ХААН
банкин дэх хадгаламжийн дансан дахь мөнгөө авах гэтэл данснаас нь их
хэмжээний мөнгө дутсныг шалгуулахад ХААН банкны тухайн салбарын
захирал түүний мөнгийг бусдад хүүтэй зээлсэн байсан нь тогтоогдсон
гэдэг.
Тэгвэл үйлчлүүлэгчийнхээ хадгаламжийн
мөнгийг бусдад хүүтэй зээлдэг, хадгаламжийн данснаас нь мөнгө татдаг
иймэрхүү хэрэг ХААН банкны аль ч салбаруудын дунд түгээмэл байдаг
гэдэг нь үнэний ортой бололтой. Сошаль медиа-д ийм нэгэн мэдээлэл
тархаж эхлэлээ.
А.Галт
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих