Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата хууль бус наймааны золиос болж
алагдсан заануудын 15 тонн соёог шатаалгасан байна. Энэ нь хар зах дээр
30 сая доллараар үнэлэгдэх бөгөөд 1500 орчим алагдсан зааных юм. Найроби
хотын ойролцоо соёог шатаасан бөгөөд бөөн хар утаа агаарт шингэн уусаж
байлаа. Кенийн Ерөнхийлөгч "Кени улс заан, хирсийг хэрхэн хамгаалдгийг
олон улсад батлан харуулж байна. Бид хууль бус агнууртай хатуу тэмцэнэ"
хэмээн хэлсэн байна. Заан бол Кенид жилдээ 20-30 мянган жуулчдыг татдаг
маш чухал амьтан юм. Гэсэн ч тэнд жилд таван мянган заан хулгайн анчдын
гарт үрэгддэг билээ. Хэрвээ хулгайн агнуурыг зогсоохгүй бол 10 жилийн
дараа гэхэд тэнд огт заангүй болох аюул ойрхон байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих