УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхий сайд асан
С.Баярын их хэмжээний хөрөнгөөр хэмжигдэх нууц хөрөнгүүдийн талаар
баримтыг олон нийтэд үзүүллээ. Түүнд golomt.org гэсэн хаягнаас энэхүү
мэдээлэл нь ирсэн бөгөөд нуугаад байх шаардлагагүй тул ийнхүү мэдээлэл
хийхээр болсон гэнэ. С.Баярын АНУ дахь үл хөдлөх хөрөнгүүдийг мэдээлсэн
зургууд нь Г.Уянга гишүүнээс гадна нэр бүхий бусад хүмүүст ч бас иржээ.
Г.Уянга гишүүнд ирсэн баримтад дурдагдсанаар С.Баярын анхны эхнэр
О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд,
удаах эхнэр Э.Сувд нарын нэр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн,
өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан байна.Нийтдээ долоон
байшин байгаа бөгөөд нийт үнэ нь 11-12 сая ам.доллар болж байгаа аж.
Гишүүн Г.Уянга түүний энэ их хөрөнгийг Оюутолгойн гэрээтэй холбоотой гэж
хардаж байгаагаа хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд анхааралдаа
авч шалгана гэдэгт итгэж байна гэсэн юм.
Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8986
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих