
Талийгаач хаягдал төмөр түүхээр гэрээсээ гараад буцаж ирээгүй аж. Түүний цогцос хогийн цэг орчмоос олдсон байна. Талийгаач байлдааны дэлбэрэх хэрэгсэл олж, тэр нь дэлбэрснээс амиа алдсаныг холбогдох байгууллагын ажилтнууд урьдчилан тогтоожээ.
Тус аймагт Халх голын дайнаас хойш Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан бөгөөд тэд нутаг буцахдаа хөдөө хээр байлдааны галт зэвсэг, тэсрэх бодис ил болон газарт булж орхисон гэдэг. Тиймээс иргэд газарт булж орхисон металл эдийг ухаж, оролдохгүй байхыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8988
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих