Дорнодчуудын
спортын II их наадам дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа
спортын ордонд болох гэж байна. Энэ наадмыг 2013 онд Монголын спортын
сэтгүүлчдийн холбооны тэргүүлэгч гишүүн, МҮОНТ-ийн Спортын албаны
дарга, спортын сэтгүүлч Д.Батжаргал анх санаачлан, зохион байгуулж
байсан түүхтэй.
Дорнодчуудын спортын II их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн спортын дөрвөн төрлөөр зохиогдоно.
Сагсан бөмбөг, волейболын тэмцээн тус бүр адил эрэгтэй 30 хүртэлх, 31-40 хүртэлх, 41-50 хүртэлх, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар явагдах бол ширээний теннис ганцаарчилсан төрлөөр эрэгтэй 30 нас хүртэл, 31-40, 41-50, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар болно. Харин шатрын тэмцээн эрэгтэй, эмэгтэй 40 нас хүртэлх, 41-ээс дээш гэсэн хоёр насны ангилалтай.
Тус наадмын Техникийн зөвлөлгөөн 2015 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 14:00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд болох тул тэмцээнд өрсөлдөх баг тамирчид, багийн ахлагч нарыг урьж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих