Дэлхийн улс орнууд хууль бус наймаагаар хөлжигчдийн сүлжээнд аль хэдийн нэрвэгдээд буй. Саяхан гэхэд нэгэн эр өөрийн дотуур өмдөндөө санаанд оромгүй амьтан нуун хил гаргах гэж байгаад гаалийнханд баригджээ.
Залуу Африкаас Францруу явахаар онгоцны буудалд дээр байхдаа бусдаас нэг л өөр эвгүй алхаад байж. Байсхийгээд л өмдөө барьж, эсвэл өмдөндөө гараа хийгээд байсан тул гаалийн ажилтнуудын хараанд өртөж, түүнийг шалгасан байна. Гэтэл тэр эр өөрийн өмдөндөө тусгай уут оёод бяцхан соно буялзуухайг нууцаар хил гаргах гэж байсан нь илрэв.
Тэрээр нийт 17 соно бялзуухайг "нуувчиндаа” хийсэн байв. Азаар гаалийн ажилтнуудыг олоход бялзуухайнууд амьд байжээ. Тэр эр тохирох шийтгэлээ авах нь тодорхой юм.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн жижиг шувуу бол Америк тивийн ойн бүсэд амьдардаг соно бялзуухай юм. Соно бялзуухайг 300 жилийн өмнө европчууд шавьжны төрөлд тооцдог байв. Солонгорсон өд бүхий уг шувууны урт нь ердөө л 7,5- 13 сантиметр гэнэ. Энэхүү шувуу нь цагт 80 километрийн хурдтай нисдэг аж. Цаг агаарын нөхцөлөөс хамаарч 500 гаруй километр замыг туулан нүүдэллэн нисдэг. Соно бялзуухай зөвхөн өдрийн цагаар идэш тэжээлдээ гардаг ба цэцгийн балаар хооллож тоос хүртээгчийн үүргийн гүйцэтгэдэг байна. Мөн шавьж идэштэн ба биеийн хэмжээнээсээ хоёр дахин их хооллодог ажээ. Соно бялзуухай бол ухарч нисэх чадвартай цорын ганц шувуу юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих