"Шалгарсан баатар Маршал, Х.Чойбалсан хэмээн олондоо алдаршсан ХХ зууны
түүхт энэ хүн Сэцэнхан аймгийн Ачит вангийн хушуу, одоогийн Дорнод
аймгийн Очирбаянмөнх /хуучин нэрээр Давсан сум/ сумын нутаг, Гурван
баяны Хэрлэн цагаан тапбай гэдэг газар 1895 оны 2-р сарын 8-нд малчин
эмэгтэй Хорлоогийн хүү болон мэндэлжээ. /Чойбалсан, Гэлэгжамц гэдэг
маарамба хүний нууц хүүхэд нь юм гэж ах лам Шарав нь сүүд ярьж байан
гэдэг/
Маршалын мэндэлсэний нь түүхт 120 жилийн ой 2015 онд тохиож байна.
Тэрээр хүүхэд насандаа анх Дугар гэдэг нэртэй байж, ламд шавь оруулснаар
багш нь Чойбалсан хэмээх нэр хайрласан байна. Бага залуу насандаа
Санбэйсийн хүрээний хойтхүрээнд Мянган бурханы сумд шавилан сууж
байгаад, учир битүүлэг шалтгаанаар хийдээс оргон гарч Богдын хүрээг
зорин явж, түмэн бэрхийг туулан явсаар Их хүрээнд хүрэлцэн ирсэн нь
ирээдүйн алдар хүндтэй үйлсийнх нь аян замын гарааны эхлэл болжээ.
"Эрэлхэг Монголын ард түмэндээ чимэг болон хайрлагдсан” хошой баатар,
өрлөг жанжин Х.Чойбалсан бол монгол улсын тусгаар тоггнол, нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгч байсан юм. Ардын
түр засгийн газрын цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын
хамтран зүтгэгч Х.Чойбалсан 1921 оны 3-р сард бүх цэргмйн улс төрийн
хэргийг эрхэлсэн орлогч жанжнаар томилогдсон үеэс улс орны батлан
хамгаалах хүчин чадал, ардын засгийг бэхжүүлэх, шинэ эдийн засаг, соёлыг
бүтээн байгуулах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөлгөө.
Х.Чойбалсан нь ардын хувьсгалыг анх санаачлагчдын нэгэн бөгөөд тэрбээр
монгол улсын гадаад дотоодын байдал нэн хүнд, нарийн төвөггэй байсан тэр
цаг үед сайн зохион байгуулалттай зэвсэгт хүчинд тулгуурлан, улс төр,
нийгэм-эдийн засгийн гүнзгий өөрчлөлт хийж, ард түмнийхээ эрх ашгийг
хамгаалахын төлөө хамтран зүтгэгч сайн нөхдийн хамт идэвхтэй шаргуу
тэмцсэн ажээ. Х.Чойбалсан нь 20-р зууны монгол цэргийн нэрт жанжин,
халуун эх орончийн нэгэн байсан юм. Тэрбээр 1921 онд баруун замын
байлдаанд цэргийн тусгай ангийг удирдан явж нийтийн дайсныг устгахад
баатарлаг гавъяа байгуулсан түүхтэй. 1939, 1945 оны дайны хүнд хэцүү
Халхын гол фронтын галын шугаман дээр очиж, цаг үеийн байдалтай удаа
дараа танилцан зөвөлгеө даалгавар өгдөг байжээ. Төрийн тэргүүн ийнхүү
дайн байлдааны үед шууд галын шугам дээр биеэр очиж байсан нь ховорхон
тохиолдол байсан гэж цэргийн удирдах хүмүүс ярилцаж байхыг сонсож билээ.
Маршалын гол зорилго бол улсынхаа тусгаар тогтнолыг их гүрнүүдээр
хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан бөгөөд олон улсын таагүй орчинд тэрбээр
дотроо бодолтой байж, гадаад орнуудтай, ялангуяа хөрш оронтойгоо
зохицож ажиллахаас өөр гарц байхгүй гэдгийг сайн мэдэж байсан аж.
Онц бөгөөд бүрэн эрхт сайд, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэн: "Манай улсын гадаад харилцааг
хөгжүллэхэд хамгийн их үйлс бүтээсэн хүн бол маршал Хорлоогийн
Чойбалсан, дараа нь Юмжаагийн Цэдэнбал юм. Х.Чойбалсан БНМАУ-ын ерөнхий
сайд бөгөөд ГЯЯ, ЦЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа ЗХУ-тай зохицсон бодлого
баримталж, туурга тусгаар монгол улсыг дайны аюулаас хамгаалан
бататгах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, дэлхий дахины энхийн
үйл хэрэгт улс орноо идэвхтэй оролцох үндсийг тавихад бие сэтгэлээ
дайчлан жинтэй хувь юмэр оруулсаныг манай ард түмэн төдийгүй гадаадынхан
ч сайн мэдэх билээ” гэж "Дал’1 сонины 2011 оны 323/1 дугаарт бичсэн
байна. Иймд монголын тусгаар тогтнолын асуудлыг маршалаас салгаж ойлгох
аргагүй юм Түүнчлэн маршал Х.Чойбалсан монгол туургатныг нэгтгэж,
хүчирхэг их Монгол улсыг байгуулах эх оронч санаачла гаргаж,1945 онд
өвөр монголыг чөлөөлмөгцөө тэднийг ар монголтой нэгдэхийг уриалсан
ухуулах хуудас монгол бичгээр олон мянган хувь хэвлүүлэн Өвөр монголын
нутаг дээгүүр онгоц нисгэн тарааж байсан удаатай Маршал энэхүү саналаа
БНХАУ- ын удирдагч Мао-Зе-Дунд албан ёсоор хүсэлт гарган тавьсанд
тэрбээр: "Өвөр монгол нь манайхыг тэжээж байгаа гол үндэстэн болох тул
зөвшөөрөх боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ. Маршап тухайн үеийн монголын
нөлөө бүхий зарим хүмүүс монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэсэн
санап, оролдлогын эсрэг хатуу зогсож няцааж байсан гэдэг.
1940 онд намын 10-р хурлын үеэр маршал X Чойбалсан Тувагийн ерөнхийлөгч
Шалчик Тогоотой ярилцахдаа Туваг Монголтой нэгдэхийг санал болгосонд
цаадах нь оростой нэгдэх бодолтой байгаа тухайгаа ярьжээ. Ийнхүү санал
зөрөлдсөний улмаас маршал ихэд уурлрн Тогоог алгадан чимээ шуугиан
дэгдэж байсан гэх, энэ явдал Ленин клубийн тайзан дээр болсон юм гэж
түүхийн Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн доктор О.Пүрэв ярьж билээ. Тийм
ч учраас Тувагийн ерөнхийлөгч Тогоо, Лениний одонгоор долоон удаа
шапнагдсан, үүнийг гэрчлэх үзмэр Кызыл хотын музейд бий. 1945 онд маршал
Х.Чойбалсан 50 насныхаа ойн хурал дээр хэлсэн үгэндээ: "Манай орны
хөгжил дэвшил, амжилт ялалт бүхэн гагцхүү миний гавъяа биш, монголын ард
түмний хичээл зүтгэлийн үр дүн мөн” - гэснээс үзэхэд, намайг дөвийлгөн
магтан шүтэх хэрэггүй гэсэн утга санаа мөн.
Маршал өөрийн харъяалагддаг хороо хориныхоо хурапд очиж суудаг байснаас
үзэхэд тэрбээр иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарладаг, ард олонтойгоо
ойр дотно байж, тэдний дунд жирийн хөдөлмөрчин хүний адил байхыг
эрмэлздэг эгэл нэгэн хүн байжээ. Нэг удаа маршалын харъяалагддаг хорины
цуглаан дээр тэргүүний нэг хүнээр үг хэлүүлж, ажлаараа шалгаран тэргүүн
байр эзэлсэн хамт олонд туг гардуулах болсонд, хорины дарга нь маршалыг
хүрэлцэн ирэхийг урьдсанд: "Хэрэг гарвал намайг дуудаж байгаарай" гэж
өмнө хэлсэн ёсоор ирж, тэрбээр тэргүүний хамт олонд тапархлын үг хэлж
баяр хүргэн, тугийг зохих хүнд нь ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн гэдэг.
Маршал ийнхүү албан тушаалын хэнээ, ихэрхэх зэнгүй, эгэл даруу хүн
байсан нь үүнээс тод харагдана.
Миний лат ах Д. Даваадагва 1938 оны 5-р сард Баривчпагдан 10 жил хорих
ялаар шийтгэгдэж, Улаанбаатар руу ачигдан явж, тэнд очоод өдгөөгийн 1-
дунд сургууль, , МУИС-ийн хичээлийн төв байр зэрэгбарилгуудыг барих
ажилд гар ' бие оролцож, зөвлөлтийн мэргажилтнийг дагалдан барилгын
таазны хүрээ, хээг урлах ажилд гаршин сурчээ. Ахыг 1-р дунд сургуулийн
барилга дээр ажиллаж байхад маршал Х.Чойбалсан үе үе ирж, ажлын явц
байдалтай танилцаж, заримдаа морин тэргаэр авдар тамхи авчруулан сайн
ажиллаж байгаа хүмүүст нэг хайрцаг "бөхт” янжуур, 5 төгрөгийн хамт өгч
урамшуулдаг байсанд, ах маань маршалын гараас 2 удаа ийм бэлэг
хүртсэндээ бэлэгшээн баярлаж байсан гэдэг. Маршалыг махлагдуу, хүрэн бор
царайтай, эелдэг зөөлөн байрын инээмсэглэж явдаг хүн байсан гаж ах
маань 1948 онд нутагтаа очоод бидэнд сонирхуулан ярьж билээ.
Маршал баганат барилга бариулах дуртай, барилгын зураг төсөлтэй
урьдчилан танилцаж, саналаа нэмэрлэж хэлдэг. Тухайлбал МУИС-ийн төв
байрны барилгыг барих үед холбогдох мэргэжлийн хүмүүст нь 100 жил
хоцрогдохгүй өнгө үзэмжтэй уран гоё барилга барихыг бодоорой гэж онцлон
захиж, ажлын явцад эргэж тойрч, зүйл бүрээр тусалдаг байсан ажээ. Иймд
МУИС-ийн хичээлийн төв байрны барилга нь одоо ч гасэн манай нийслэл
хотыг чимж байгаа уран барилгын нэг байсаар байна. Х.Чойбалсан улс
орныхоо соёл боловсролыг хөгжүүлэх, хүн ардаа сайн гэгээрүүлэх, өсвөр
үеэ дэлхийн жишигт хүрсэн өндөр боловсролтой иргад болгон хөгжүүлэх
таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг хүн байв. Өдгөөгийн
хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт лаборатори 1-р дунд сургуулийн 4
давхар барилгыг маршал анх санаачлан бариулж, 1940 онд ашиглалтанд
оруулсан нь сургуулийн зориулалттай анхны барилга болжээ.
1941 онд ЗХУ-д фашистын Герман довтлон дайн эхэлж, үхэх сэхэхээ үзэлцэж
байсан хүнд хэцүү үе 1942 онд маршал Чойбалсангийн санаачлагаар монголд
анх удаа МУИС-ийг үүсгэн байгуулсан гавъяат үйлсийг монгол түмэн эгнэгт
санан дурсаж, түүнд хүндэтгэл үзүүлж байх учиртай. Дээрх хоёр сургууль
нэг үе маршал Х.Чойбалсангийн нэрэмжит байсан үе бий. Өдгеө энэ хоёр
сургуулийн хоёуланг нь биш юмаа гэхэд ядаж нэгийг нь Х.Чойбалсангийн
нэрэмжит байсныг сэргээх цаг болжээ. үүнийг тухайн сургуулийн хамт олон,
төр засаг анхааралдаа авах биз. Түүнчлэн маршапын улс орныхоо аюулгүй
байдлыг сахин хамгаалах, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах,
соёл боловсролыг хөгжүүлэн ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах үйлсэд
оруулсан үлэмж хувь нэмрийг үгүйсгэх, тухайн цаг үеийн нөхцөл байдлыг үл
харгалзан, түүхийг эдүгээчлэн үзэх хандлага зарим хүмүүсийн бичсэн
ярьсан зүйлд илт ажиглагдаж байдгийн жишээ нь маршалыг зөвхөн олон
хүнийг хилсээр хэлмэгдүүлэх ажлыг гардан хийж, төрийн бүх эрх мэдлийг
гартаа авч, тахиж шүтүүлэхээс нь дэндүү өрөөсгөл ташаа ойлголт гэхээс
өөрөөр тайлбарлах аргагүй.
Академич Б.Ширэндэв: "Түүхэн хүнд "хандахдаа хиисэн ''Бү‘КШ?ии''1Ть
үГүисГэж- болохгүй. Түүхэн үйл явдал, цаг үетэй нь холбож судлах
хэрэгтэй. Чойбалсан бол Монголын тусгаар тогтнолд их үүрэг гүйцэтгэсэн,
ялангуяа Оростой нийлэх саналыг тууштай эсэргүүцэж няцаасан юм.
1930-1940 оны үед манай орны гадаад дотоодын байдал нэн хүнд ээдрээтэй
байсан үеийн хэлмэгдүүлэлт гэгч нь маршал Чойбалсангийн мэдлээс хэт хол
давсан асуудал байсан юм билээ. 1937, 1938 онд байгуулагдсан онцгой
бүрэн эрхт комисс гэгч нь орос, монгол нийлсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй,
комиссын дарга нь Д.Лувсаншаравбайсанаж. Гадааддороодын бусармаг
хүмүүсийн болчимгүй хорон муу санаатны үйл ажиллагааны улмаас гам зэмгүй
олон лам хувраг сэхээтнүүдийг гадаадын тагнуул, хувьсгапын эсэргүү
хэмээн зохиомол хэргийн хилс материал бүрдүүлж, орос монгол нийлсэн 11
хүн гарын үсэг зураад сүүлд нь Маршалыг гарын үсгээ зурахыг тулгадаг,
заримдаа гарын үсэг зуруулапгүй далдуур гүйцэтгэдэг байсан ажээ. Нэр
бүхий хүмүүсийг тэд дайсны тагнуул, эсэргүү хэрэгтэн мөн гэж "хуурамч
баталгаа" гарган итгамжлэгдсэн гэх арван хэдэн хүн гарын үсгаэ зураад
ирэхэд нь, тэр бичигт Маршап гарын үсэг зурахгүй бол эсэргүү хэрэгтнийг
өмгөөлөн хамгаапсан ялд холбогдон толгойгүй болно гэдгаэ мэдэж байсан
байх. Эсэргүү хэрэгтэн гэгчийн зарим материал дээр Маршалын гарын үсгийг
дууриалган зурсан, мөн цөөн хүний нэр бичээд Маршалаар гарын үсэг
зуруулсаны дараа түүн дээрээ онцгой комиссынхон өөртөө таалагдаагүй
зарим хүмүүсийн юрийг нууцаар нэмж бичдэг байсан зэрэг цөөн бус баримт
бичиг эдүгээ архивт байдаг аж.
Маршал өөрийн сайн танил нэг хүнийг эсэргүү гэх хэрэгт холбогдсоныг
сонсоод учрыг лавлатал тэр хүнийг нь хороочихсон байж. Маршал түүнийг
сонсоод ихэд харамсан цаазын бичигтэй нь танилцвал өөрийнх нь гарын
үсгийг дууриалган зурчихсан байсанд сэтгал нь хямарч давчдан "Т а нар
ингээд л намайг цусгүй алах улс шүү" хэмээн маш их хилэгнэн, согтож
унатлаа архи ууж хэд хоног сэтгэлээр унаж хэвтсэн юм гэнэ билээ.
/Түүхч.О.Пүрэвийн ярьснаас/
Х.Чойбалсан олон тооны сүм хийдийг устгаж эхэлсэнд сэтгал дундуур
байсан бөгөөд Эрдэнэ зуу, Чойжин ламын сүм, Богд хааны ордон, Гандангийн
дуганууд, Амарбаясгалант, Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь
Чингисийн Тугийн сүм, Санбэйсийн хойд хүрээнд багадаа шавилан сууж
байсан "Мянган бурхан”-ы сүм зэрэг хүрээ хийдийн сүмүүдийг нурааж
устгахгүй байхыг онцлон санал болгож байжээ. Гэвч эдгээр түүхийн нэн
ховор нандин дурсгалт сүм дуганын заримыг тухайн үеийн хэт даврагч
"Улаан хувьсгалч” нар хайр найргүй устгажээ.
Онцгой комиссын дарга Д.Лувсаншарав: Баривчилгааг хавтгайруулан явуулж,
хэргийг сайн нягталж узэхгүй ял тулгахыг зогсоох мөн мал аж ахуй,
үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа эгэл жирийн лам нарыг баривчлах явдлыг
хориглох тухай Маршалтай зөвшилцөн тохиролцсон нь орос сургагчийн сонорт
хүрч, тэр нь цаашаа Москвад мэдээлэгдсэний улмаас онцгой комиссын дарга
Д.Лувсаншарав баривчлагдан, ЗХУ-д цаазлагдаж, төдөлгүй Х.Чойбапсан
Москвад дуудагдан, Зөвлөлтийн дотоод яаманд байцаагдан, тэдний шронд
хэсэг хугацаанд хоригдож, золоор амьд мэнд нутагтаа ирсэн юм билээ.
Маршал ЗХУ-д сургуульд суралцаж байсан, орос хэл сайн мэддэг зэрэг нь
шоронгоос амьд мэнд гарахад тус болсон байх гэж зарим судлаачид үздэг.
Лам нар бол ардын хувьсгалд аюултай дайсан мөн гадгийг хилийн чанадаас
И.В.Сталин нэг бус удаа сануулж байсан цаг. Маршал өөрийнхөө амь насыг
хутганы ирэн дээр байгааг ойлгож, ЗХУ-ын удирдах хүмүүс, ялангуяа
И.В.Сталинтай зохицож, аяыг нь дагасхийж ажиллахаас өөр замгүй гэдгийг
улам сайн мэдэж, юуны өмнө ЗХУ-ын тусламжийг авч, улс орныхоо аюулгүй
байдлыг хамгаалах, тусгаар тогтнолоо баталгаажуулах нь хамгаас чухал
хэмээн үзэж байжээ. Тэр үед манай орны гадаад байдал нэн түгшүүртэй,
Япон-Манжгогийн дайчид 1935- 1936 онд Халхын сүм, Булан дэрс адаг долоон
зэрэг газраар өдөөн хатгах үйл ажпаа хүчтэй өрнүүлж байсан хүнд хэцүү
цаг байлаа. Маршад нуүрэн дээрээ И.Ь стсШ!чк" ДуУЛШарТйй үнэЛ нөхөр мэт
харагдавч, дотоод сэтгэлдээ түүнд тун таагүй бодолтой байсан нь
И.В.Сталины 70 насны ойн баяр ёслолын арга хэмжээнд тэрбээр Москвад очиж
оролцоогүй нь "сахал багш”-ийн таалалд нийцээгүй байх. Энэ бүхнэ:эс
үзэхрд тухайн үед болж өнгөрсөн хэлмэгдүүлэлт гэгчийн бурууг дан ганц
Маршалд тохож болохгүй нь бүхэнд ойлгомжтой. Учир иймд Маршал ЗХУ хэмээн
их гүрний дарангуйллын буулган дор үнэхээр хүчин мөхөсдөж байсан нь
тодорхой байна.
Доктор А.Нямаа: Хэлмэгдүүлэлт 1922 оноос эхэлсэн. Буриадуудыг үй олноор
хөнөөх явдал ч Чойбалсангаас өмнө эхэлсэн. Буриадын 125 өрхийг цөлөх,
700 өрхийг Орост хөөж гаргах талаар Ерөнхий сайд Гэндэнгийн 4 тоот нууц
тушаал байдаг юм шүү. Х.Чойбалсан бол манжийн 220 жилийн дарлалын эсрэг
зэвсэг барин тэмцсэн 20-30-аад оны үеийн зүүний бодлогод уриалан
оролцоогүй, дотроо эсэргүүцэж явсан хүн. Японы түрэмгийллийн эсрэг
тэмцэж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүнд нөхцлийн дунд дэлхий дахинаар
хүлээн зөвшөөрүүлсэн. ЗХУ-д дагаар орох саналыг тас цохиж, 2000 жил
тусгаар улс явж ирсэн юм, та нар битгий дураар загна” гээд гаргасан
гавъяатай.
1940-өөд онд БНМАУ-ын зүүн хилд Японы түрэмгийлэгчид, баруун хилд
хасгийн дээрэмчид, өмнө талд Хятадын гоминданийхан гадаад Монголыг
өөртөө нэпггэх гэсэн заналхийлэл, хойд хөршийн улс төрийн дарамт шахалт
зэрэг аюул бэрхшээл тулгарч байсан хүнд үед маршал Чойбалсан туйлын
ухаалаг бодлого явуулж, тэр үеийн ЗХУ-ын дээд удирдлагатай дипломат
аргаар харилцаж, харилцан туслалцах гэрээ байгуулан тэднээс тусламж авах
зэрэг олон чухал арга хэмжээ авсны дотор батлан хамгаалах хүчээ
зузаатган бэхжүүлж, цэргийн ангиудын зэвсэг техникийн хангамжийг
сайжруулахад онцгой анхаарч, цэрэг дарга нарын байлдах ур чадварыг
дээшлүүлэн тэднийг байлдааны бэлэн байдалд оруулан дайсан этгээд манай
улсын хил рүү цөмрөн орж эзэгнэх гэсэн удаа дараагийн оролдлогыг цаг
тухайд нь няцааж байсан нь маршал Х.Чойбалсан Монгол төрийн чадварлаг
удирдагч төдийгүй цэргийн гарамгай жанжин гэдгээ харуулж чадсан юм. Мөн
тэр үед Маршалын тушаал шийдвэрээр орон нутгийн ард иргэдийг ардын
цэрэгт' туслах найдвартай ар тал байлгахын тулд сайн дурын морьт отряд
гэгчийг хот хөдөөд үүсгэн байгуулж тэднийг Чингисийн цэргийн зохион
байгуулалт маягаар аравт, зуут, мянгат, түмэт /түмтийн штаб/ гэх мэтрээр
ангилан тус бүрд нь дарга томилон байлдааны сургууль хийлгэдэг байв.
Морьт отрядын гишүүн хүн /байлдагчид/ жанжин малгайтай, мөрөвчтэй, суран
бүстэй модон буу, сэлэмтэн байсан санагдана. Тухайн үеийн Чойбалсан
аймгийн Хөгнө, Очирбаянмөнх сумын залуу дунд насны эрчүүдийг морин
атаканд оруулан хоёр сумыг хооронд нь байлдуулан сургууль хийлгэж байхыг
хүүхэд ахуйдаа бид холоос сонирхон харж байж билээ.
1950-иад оны эхээр маршап Чойбалсангийн бие чилээрхэж, өөрийн нь орос
эмч болон бусад шадар хүмүүс нь ЗХУ-д явж, эмчлүүлэхийг зөвлөж, шаардах
болсноос Маршал өөрөө дургүй байсан хэдий ч аргагүйн эрхэнд ЗХУ-д
эмчлүүлэхээр очиж Кремлийн больницод мэс засал хийлгэн, "бөөрний дээд
булчирхай хайлж байсан" гэх учир битүүлэг шалтгаанаар 1952 оны 1-р сарын
26-нд таалал төгссөн бөлгөө. Бөөрний өвчтэй гээд эм тан уугаад хэдэн
жил амьд явж байгаа хүмүүс бишгүй байдаг. Харин Маршал бөөрний мэс засал
хийлгээд тэр дороо нас барсныг монголчууд их л сэжигтэй гэж үзсээр
ирсэн юм. Ялангуяа Маршал Өвөр монголыг өөрийн улстай нэгтгэх хүсэлтийг
Сталинд хэдэн удаа тавьсан боловч тэрбээр зөвшөөрөөгүйн улмаас санал
зөрөлдсөн зэрэг нь үхлийн бас нэг шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ Чойбалсанг огт дутагдалгүй хүн гэж хэлэх гээгүй. Ер нь аливаа
удирдагч хүнд алдаа оноо, гэрэл сүүдэр хосолж байдаг. Дэлхийн улс түмний
түүхэнд товойн гарсан сод хүмүүсийн үйл ажиллагаанд ийм явдал
давтагдсаар ирснийг түүх гэрчилнэ.
Маршапыг таалал төгодөг жил би Чойбалсан хотын Бунхан толгой дахь II
бага сургуулийн захирлын апба хашиж байсан бөгөөд манайхан энэ мэнэлэгг
мэдээг авмагцаа гашуудлын цуглаан хийж, цуглаанд оролцогсод маршал
Чойбалсан таалал төгссөн тухай мэдээг гэнэт сонсоод, цочирдон энд
тэндгүй уйлалдаж, зарим эмэггэйчүүд ухаан алдан унаж, зарим хүмүүс
өвчтэй байсныг нь ард түмэнд, урьдчилж мэдээлсэнгүй хэмээн бухимдлаа
илэрхийлж байж билээ. Тэр үед цагаан сар хийх нь байтугай нэг хэсэггээ
хүмүүсийн яриа хөөрөө хумигдан, нийтээр их л дүнсгэр, нулимс унаган
эмгэнэн гашуудаж байсан зэргээс үзэхэд Маршал үнэхээр ард түмний хайрыг
татсан шалгарсан жолоодогч байжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
Тухайн үед улсын бага хурлын тогтоол шийдвэрээр ерөнхий сайд
Х.Чойбалсанд зарим яамдын сайдын албыг хавсарган гүйцэтгүүлж, төр
засгийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх болсон нь улс орны цаг үеийн
нөхцөл байдлын онцлогоос шалтгаалсан байж болохыг үгүйсгэх аргагүй
1930-1940-өөд онд манай орны гадаад дотоодын байдал туйлын эмзэг байсан
тэр үед засгийн эрх мэдэл, одоогийнх шиг эв нэгдэлгүй, хувиа хичээн, дур
зорпоороо аашлан, хэрэлдэж суудаг хэсэг бусаг хүмүүсийн эрхшээлд орсон
брл үндэсний аюулгүи Өзидалд. ноцтой, учирч,
аль нэг харийн гүрний идэш болж мэдэх байв. Иймд улс орны байдал ороо
бусгаа байсан он жилүудэд төр засгийн эрх мэдэл "нэг толгойтой” байх нь
цаг үедээ зохицсон зөв шийдвэр байсан бололтой. Нэг хүнийг тахин шүтэх
гэгчийн тухайд гэвэл, төрийн тэргүүнээ хүндэтгэх ёс нь зөвхөн монголд
байсан үзэгдэл бус, дорно дахины ард түмний дунд эрт дээр үеэс
уламжлалтай. Маршал Х.Чойбалсан, намайг тахиж шүтэж бай гэж зарлиг
буулгаагүй нь мэдээж. Ийнхүү төрийн тэргүүнээ эрхэмлэн дээдэлж,
хоймортоо хөргийг нь залдаг монгол ёс бол ард түмний эх оронч үзлийн
нэгэн илрэл байсан бөгөөд өдгөө энэ эрхэм ёс эсрэгээрээ эргэн
мартагджээ.
Хорлоогийн Чойбалсангийн амьдрал, түүх намтрыг нарийвчлан судалж,
туүний оносон алдсаныг тунгаан сөхөж үзэх юм бол тэрбээр дээрх хөөрхий
хүмүүсийн адил нэр төр, амь насаараа хэлмэгдэгсдийн нэгэн байсан ажээ.
Улсын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсан гэгч энэ агуу их хүний
алдраар нэрлэгдсэн Чойбалсан хот өдгөө дэлхийн жишигт хүрч, олон улсын
харилцааны том хот болж, дорнод монголын номин цэнхэр талд "Гэрэлт од”
болон гялалзах, өдрөөс өдөрт өнгөө засан өргөжин хөгжсөөр байна.
1939 оноос дэлхийн II дайн дуусах үе хүртэлх хатуу ширүүн он жилүүдэд
дайны талбар болж, орчин цагийн хүчирхэг техник, зэр зэвсгийн галын
шуурга бөмбөгдөлтөнд өртөн, хүнд бэрх аюулыг даван туулж, ялалт
байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Чойбалсан хотод монгол улсын
"Баатар” хот гэдэг апдарцол хүртээх цаг болжээ.
Тусгаар тогтнол аминаас үнэтэй
Энэ удаа маршал Х.Чойбалсангийн тухай товч төдий өгүүлсний учир нь
манай улсын гадаад, дотоодын байдал тогтворгуй, нэн хүнд байсан түүхэн
үед тэрбээр төр засгийн тэргүүнээр насан эцэс болтлоо хүчин зүтгэж, улс
орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалах, шинэ эдийн засаг, соёл
боловсролыг хөгжүүлэх үйлсэд түүний гүйцэтгэсэн үүрэг, гавъяа зүтгэлийг
нь хүн ард, хойч үеийнхэн маань зөв талаас нь зохих ёсоор үнэлэн, эгнэгт
сайн сайхнаар дурсаж яваарай гэж молхи би уншигч түмэндээ захиж буйг
болгоон соёрхож, өршөөх ажааму.
Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, өнөөгийн
жаргалант амьдрал ямар их үнээр олдсоныг түмэн олон минь, өсвөр залуу
үеийнхэн бүгд үеийн үед мартахгүй, бүдгэрүүлэхгүй сэтгэл оюундаа үүрд
тээж явахыг өвгөн буурал багш би зонлондоо хичээнгүйлэн айлтгая.
Жич: Маршал Х.Чойбалсангийн тухай энд дурдсан мэдээ, мэдээллийг Шинжлэх
ухааны гавъяат зүтгэлтэн, нэрт түүхч, Сүхбаатар судлагч, доктор Отгоны
Пүрэв агсантай ярилцсан тэмдэглэл болон холбогдох түүхийн ном зохиол,
Маршалтай ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн сонин хэвлэлд бичсэн
дурдатгал, ахмад хүмүүсийн дурсамж яриа зэргийг иш үндэс болгон бичив.
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Тугчин Д. Гомбожав
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9007
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих