Хуулираа.дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, өр төлбөр ял шийтгэлгүй хүнийг засаг даргад нэр дэвшүүлдэг. Энэ шаардлагыг яаж ийгээд хангачих гээд "шантаршгүй” зүтгэж буй Дорнодын нэгэн нөхөр байгаа нь Номтын "фракцынх” гэгддэг М. Бадамсүрэн юм. Аймгийн МАН-ын хорооны дарга асан тэрээр Н.Алтанхуягийн үед Засаг даргад нэр дэвшсэн ч төрд ажилласан гэх гурван жил нь хүрэлгүй нам унасан. Н.Номтойбаяр нь ширээ шааж ирээд хэрүүл хийсэн ч бараагүй. Ингээд аймаг дотроо "улстөрийн тохироо” хийж АН-ын С.Ганбатыг Зсаг дарга болгоод Ардын намын М.Бадамсүрэн орлогчоор нь томилогджээ. Аймгийн МАН-ын залуус үүнийг эсэргүүцэж хот орж заргалдаад намын хорооны даргаа унагаж чадсан. Одоо М.Бадамсүрэн нь Ардын намын гишүүн эсэх нь тодорхойгүй байна. 20 хоногийн өмнө Дорнодын улстөр дахин буцалж Засаг даргаа унагалаа. Одоо нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн нь ахиад л М.Бадамсүрэн болжээ.
Гэхдээ түүнд нэг том саад байдаг нь төрд гурван жил
ажилласан гэх шаардлагыг яагаад ч хангаж чаддаггүй. М.Бадамсүрэнгийн
улс болон хувийн байгууллагад ажилласан түүхийг дурдахад "Петровис”-д 18
сар бензин түгээч, "Магнай трейд”-д 28 сар бензин түгээгч, МАН-д 39 сар
буюу 2012 оны 9-р сар хүртэл ажилласан нь төрд бус улстөрийн
байгууллагад ажилласнаар тооцогддог. . Дараа нь Хэрлэн сумын орлогчоор
сарын 140.0 мянган төгрөгний цалинтай нэг сар ажилласан гэнэ. 2013 оны
6-11-р сар хүртэл аймгийн ЗДТГ-аас 6 сар цалин авсан ч албан өрөөгүй
байжээ. 2013 оны 2-р сараас аймгийн Засаг даргын орлогчоор 16 сар
өнөөдрийг хүртэл ажиллахдаа МАН-аас хөөгдсөн гэх ярианд өртсөн. Ийнхүү
төрд ажилласан цалин авч байсныг нь оруулаад тооцсон ч дөнгөж 29 сар
болдог гэнэ. Гэхдээ тэрээр төрд ажилласан жилээ ихэсгэх гэж бараг л
"хазахаас бусдыг хийсэн”-ийг энд өгүүлье. 2013 онд М.Бадамсүрэн нь
аймгийн ЗДТГ-аас цалин авч байжээ. Засаг дарга Ц.Жанлавыг өвчтэй байх
үед нь орлогч Л.Хишигтогтох түүнийг Засаг даргын зөвлөхөөр томилжээ. Энэ
нь М.Бадамсүрэнгийн төрд ажилласан гэх сарыг нэгээр боловч нэмсэн.
Эмчилгээ нь дууссан Ц.Жанлав ажилдаа ормогц өнөөх зөвлөх томилсон
орлогчийнхоо захирамжийг хүчингүй болгоод М.Бадамсүрэнгээр авсан цалинг
нь буцаан төлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь зөвлөхөөр "ажилласан”
хугацаа шууд цуцлагдсан гэсэн хэрэг юм. Энэ бүхний дараа аймгийн улстөр
бужигнаж М.Бадамсүрэн нь Засаг даргын орлогч болжээ.
Том албанд суунгуутаа Засаг даргадаа "хүсэлт гарган” өнөөх гай болсон
Ц.Жанлавын захирамжийг С.Ганбатаараа цуцлуулан зөвлөхөөр "ажилласан”
сараа сэргээгээд авчээ./үргэлжлэл бий/
Эх сурвалж: www.nuuts.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих