Монгол дээл нь үндэснийхээ өвөрмөц онцлогт зохицон өмсөх хувцас, хучилга, гоёх гоёл, соёл зэргийн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.
Дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд цэмбэ арьсан дээл өмсдөг байснаа хожим нь бөс торгомсог дээл өмсдөг болжээ. Дэлхийн өнгө их төлөв улаан, гүн улаан, хүрэн ногоон байсны дээр гол төлөв нар, сар, шувууны дүрс, цэцгэн хээтэй, солгой талд оноо хийж өмсдөг төдийгүй хуяг, дуулга, титэм зэргийг хэрэглэх болжээ. Xlll-XY зууны монгол эмэгтэй голдуу бортого малгай өмсдөг шулуун үстэй байснаа дараа үеэс дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болж XYll зууны үеэс дэргэр үстэй, тэнтгэр босоо мөртэй дээл өмсөх болжээ.
ХХ зууны монгол дээл босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй нударга бүхий урт ханцуйтай, зах, энгэр ханцуйг эмжин даавуу, нэхий илгээр хийдэг байжээ.
Эхнэр хүний дээлний хацуй нь хоргой тууз алаглуулсан эрээн гоёлтой, түнтгэр мөртэй, хормойн баруун зүүн доод талд оноо гаргаж, энгэр хормойг хөвөөлөн хэдэн үе хээтэй тоогоор эмждэг. Дээлийг тод ногоон, ягаан өнгийн торгон, навч, цэцгэн, луун хээтэй тод улаан өнгийн саатай торгоор хийдэг. Эмжээрийг алхан хээ, хас хээ, хаан бугуйвч, хатан сүйх, солонгон өнгөт торгоор хийдэг. Дээлийн нударгыг цомбон, дэлбэн, туурай гэж хоёр ангилах бөгөөд цомбон нударгыг гоёлын хувцсанд болоод залуу хүмүүс хэрэглэнэ. Монгол хувцасыг угалз хээ чимэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Төрөл анги, хэлбэр дүрс, том жижиг зориулалтаараа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэсэн төрөл бүрийн товчнуудыг монгол дархчууд алт мөнгөөр урлаж, монгол хувцсыг оёдог төдийгүй ембүү хэлбэрт мөнгөн товч шигтгээ, сэлгээтэй гэх зэргээр нэрлэж иржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих