Монгол гэр нь монголчуудын үндсэн суурь сууц бөгөөд анх урц овоохойгоос үүсэлтэй. Тогтолцооны хувьд хана эрс нь өндөр, тоононы хүрээ дунд зэрэг учир гаднаас нь харахад хэлбэрийн хувьд навтгардуу, энэ нь тал нутгийн салхи шуурганд бат бэх байх, гэрийн доторхи орон зай уужуу, дулаан удаан хадгалах онцлогтой.
Гэр нь яс мод, бүрээс гэсэн үндсэн хоёр зүйлээс бүрдэнэ.XlX зууны үед дарваг ханатай, таван ханатай, хана бүр 10-12, 12-15 толгойтой их бага гэрүүд зонхилж байсан, мөн наймаас зургаан ханатай гэрүүдийг ч хэрэглэж байжээ.
Монгол гэрийн гоёл чимэглэл нь нийгмийн аль ангийнх болохыг төвөггүйхэн таньдаг тухай Марко Доло бичсэн нь: "Удган модоор засаж хийсэн гурван баганатай, гадна тал нь хар, цагаан судалтай туйлын гоё арслан, барын арьсаар бүрж, хамгийн сайхан, хамгийн үнэтэй булга, суусар, үенгийн арьсаар доторлож хуараар чимэглэн оёжээ ” гэжээ.
Монголчууд тооныг гэрийн сүлд гэж дээдлэн өрхийн тэргүүн эр хүн ба хүү нь өргөх ёстой. XlX-XX зууны гэрийн тооныг хийц, их бага хэмжээгээр нь сархинаган тооно, хүрдтэй тооно гэж нэрлэх бөгөөд малтмал, зүймэл гэж хийх аргаар нь ангилдаг байна.
Сархинаган тооно: Уньтайгаа хэлхээтэй, голоороо хоёр салдаг, нүүхэд нэн тохиромжтой. Тоононы хамгийн эрхэмлэн хүндэтгэн үздэг зүйл нь чагтага бөгөөд шинэ гэр барихад арвай боосон хадаг уяж тэр айлын гал голомт будаа шиг дэлгэрч, огторгуй шиг цэвэр цэнгэг тунгалаг байхыг бэлэгдэн тоононы чанх голоос гэрийн унинд чагтага хавчуулж эхлэх хүртэлх хэсгийг цээлхэн тавина.
Зүймэл хүрээтэй тооно: ээнэ тооно нь нэлээн хүжуу үүссэн бөгөөд ийм тоононы хүрээ өргөн тул хээ тавихад нэн тохиромжтой. Тоононы голд ихэвчлэн нацагдорж, бадамцэцэг, үүлэн хээ хүрээнд найман тахил, алхан хээгээр битүү чимэглэдэг.
Гэрийн багана: хурим хийх үед хөвгүүдийн гэрийн үүд дарах, эхнэр нөхөр хоёр мооринд сундалдан явах тохиолдолд баганаа хөндлөн барих, гэрт баганаа тэврэх зэргийг цээрлэдэг. Баганыг арван хоёр жил, арслан бар, уул, үүдэн хээгээр чимэглэх нь олонтаа.
Унь : Гэрийн яс модны үндсэн хэсэг нь унь бөгөөд хийц хэлбэр нь нүүдлийн ахуй амьдралд зрхицсон матмал, чулуун хоёр янзаар уламжлагдан ирсэн ба толгой нь дөрвөлжин засаж будан цэцгэн болонзоосон хээ, өлзий, булан хээ хамаг угалзаар гоёж чимэж иржээ.
Үүд ба хаалга : Эсгий үүдийг эртнээс хэрэглэж ирсэн бөгөд хаалга нь ханатай холбогдоно. Ихэвчлэн цэцэг навч, ан амьтан хээгээр хээлж дараа нь зузаан яс мод дан ба давхар самбартай хаалга дэлгэрчээ. Монгол хээний урын алтан зохиолтын холбогдох тал бол түүний зөн бэлгийн санаа бөгөөд аливаа эд юмыг чимж гоёхоос гадна ерөөл болгож " энхжаргалан ”, " өлзийбаяр ”, " сайхан санаа ” " түмэн насан " "түмэн өлзий” гэх зэргээр ашдын бэлэг зөгнөхөөс надна, хийсэн зүйл нь эвдрэхгүй бат байхын учир төмөр цоож, ган дөрөөн дээр "Бат” гэсэн утгаар хас тэмдэг дүрсэлж, эсгий үүдэнд усан долгио хээ ширсэн нь энэ гэрийн аз жаргал, мал сүрэг далай мэт элбэг байхыг бэлэгдэж байжээ. Эртний монгол хаадын өргөө нь шаргал, хөх, цагаан өнгийн торгон бүрээстэй байснаас шар орд ( алтан орд ), хөх орд, цагаан орд гэж нэрлэж заншжээ. Асар майхан, жодгор нь хүмүүсийн түр зуурын орон сууц бөгөөд нүүдлийн аж төрөх байдалтай уялдан зочин, элч төлөөлөгчдийг хүлээн авах, үдэж мордуулах зэрэгт өргөн хэрэглэдэг, хээ угалзаар битүү чимэглэсэн байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих