Миний Монгол агуу шүү. Бид агуу үндэстэн. Үүнийгээ сайн мэдэх хэрэгтэй.
Бид дээд тэнгэрээс заяатай гэж өөрсдийгөө ярьдаг. Өөр үндэстэн ингэж ярьдаггүй. Үнэн ч юм билүү яаж мэдлээ.
Бидний үгийн санд байдаг
- Замбуулин
-Ертөнц
-Орчлон, хорвоо
-Сэтгэл
-Буян
гээд наад энэ үгүүд өөр хэлэнд байдаггүй. Гэтэл бид хэн билээ? Нүүдэлчид. Нөгөө хоцрогдсон, юм мэдэхгүй хүмүүс тэдний хувьд.Тэгсэн тэр хүмүүс нь Замбуулин, Ертөнц, Орчлон хорвоо, сэтгэл, буян энэ үгийн утгыг, санааг мэдчихээд үгийн сандаа оруулчихсан. Энгийн хүмүүс магадгүй бүгдийг зэрэг мэдсэн үгүйг мэдэхгүй. Гэхдээ манай ард түмэн анх мэдсэн юм. Бид хэдүүлээ билээ? Бид аливааг тэгж нарийн судлаад суудаг тийм одоогийн академийн түвшний судалгаа хийдэг нөхдүүд биш. Гэсэн хэдий ч энэ зэрэгтэй нарийн ширийн мэдчихсэн хүмүүс бидний дунд байсан юм байна шүү.
Дашрамд хэлэхэд Хорвоо гэдэг үгийг байнга хэрэглэж байгаа. Гэхдээ үгийн утга, үндсийг бид ажиглах хэрэгтэй. Яагаад Орчлон гэж дуулахгүй хорвоо байнга дуулаад байна? Миний өвөө хэлэхдээ Орчлон гэдэг үг орох гэсэн үгнээс үүдэлтэй. Хорвоо гэдэг хорох устах гэдэг үгнээс үүдэлтэй. Тийм байхад дандаа хорвоо л гээд байх юм гэж дээр үед шүүмжилж байна. Тэгэхээр Ерөөлтэй Орчлон гэсэн үг. Гэхдээ хорвоо гэхээр яадгийн гэж та нар бодно. Тэгээд яагаад хүүхдээ Хорвоо гэж нэрлэхгүй Орчлон гэж нэрлээд байгаан. Адилхан л гэж бодож байгаа юм бол. Хорвоо гэдэг нэртэй хүн байхгүй, тийм нэр өгөхгүй байгаа. Бид тийм юм бодож Орчлон гэж өгөөд байгаа юмуу мэдэхгүй. Зүгээр сайхан үг гэж мэдэж байгаа.
- Манай үндэстнээс Чингис Хаан төрсийн.
- Манайд сайхан үлгэр домог бий. Нэг жишээ нь Морин хуурын домог. Морин хуур хэрхэн бүтсэн тухай домог. Гэтэл бид өнөөдөр морин хуураа тоглодог уу? Тоглохын дээдээр тоглож байгаа. Ийм хөгжмийн зэвсэгтэй ард түмэн байхгүй. Маш хийморлог, маш сайхан хөгжмийн зэвсэг. Домог өнөөдөр үр дүн бидний дунд байна гэсэн үг. Энэ бол бидний сайхан морин хуур.
- Есөн хөлт цагаан сүлд.
Маш хийморлог. Бид нарийн ширийн жанцан боддог ард түмэн. Одоо бид тийм биш. Гэхдээ сонин. Есөн хөлт цагаан сүлд анх Чингис хааны үед бүтээгдсэн. Яагаад заавал 9 хөлтэй юм. Тэр үед 9 ийн тооны учрыг хүмүүс мэдсэн байна. Тэр байтугай Ертөнцөө мэдсэн байсан юм чинь арга үгүй юмуу дөө. Гэхдээ яг л бүх нийтээр бүгдийг мэддэг байж харагдаач. Одоо ч тийм биш. Цагаан өнгө сайхан өнгө. Ингэж хийхдээ цагаан зүсмийн мориныхоо дэл сүүлээр хийсэн. Тэгээд тэр анхны 9 хөлт цагаан сүлд юу болсон мэдэхгүй. Харин сүүлд бид ахиж 9 хөлт цагаан сүлдээ бүтээсэн. Ингэхдээ манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм. Энэ 9 хөлт цагаан сүлднийхээ тухай сайн мэдмээр байна. Төрийн мандан бадрахын бэлэгдэл гэдгийг мэдэж байгаа. Тэрнээс гадна юм байгаа.
- Босоо бичиг мину.
Бидний Монголоос өөр босоо бичигтэй ард түмэн байхгүй. Бид бичгээ босоо зохиох хэрэгтэй байсын байна. Хийморь гэдгийг бодох юмдаа.
- Эртний баатруудаасаа жаахан үлгэр жишээ авмаар байна.
Монголчууд эхнэрээ зоддог байгаагүй. Тийм зэргээ мэддэг ард түмэн. Одоо тэгсэн чинь гарах гарахгүй бузар гэмт хэрэг гарч байгаа. Хогоо хогийн саванд хийх хэрэгтэй гэдэг дээр суртал ухуулга хийх дээрээ тулсан доройтсон байна.
Миний Монгол Ард Аюуш, Цогт тайж, Сүхбаатар, Хувьсгалын 12, Чингис хаан, Чингүнжав, Магсаржав гээд түүхэнд нэрээ үлдээсэн баатрууд байгаа. Жинхэнэ баатрууд. Үр минь, улс минь, газар шороо минь амь насаа үрэн байж шүд зуун байж авч үлдсэн эх орноо бид хогоо хүртэл хогийн саванд хийх хэрэгтэйгээ заалгатлаа хайргүй болчихсон юмуу. Машинаа голд угаана. Усанд цагаа дусаадаггүй ард түмэн одоо машинаа угаадаг болчихож. Бид түүхээ баатруудаа судалмаар байна. Ард түмэндээ уламжлал, байгалаа хэрхэн хамгаалдаг байснаа мэдүүлмээр байна. Эх оронч сэтгэлгээ юунаас эхэлдэг вэ гэдгийг наад захын жишээгээр сайн ойлгуулмаар байна. Том яриад л байна хогийн саванд хогоо хийдэггүй. Алхам бүрдээ хайрлах ёстой.
Хааяа нэг баатар хувцас өмсөж гоё суугаад рекдамны зураг энд тэнд авахуулмаар юмаа. Үндэсний дээр үеийн гоё хувцасаа сэргээж нарийн судалмаар байна. Манай Монгол эрчүүд шиг шүд зуун тэвчиж гардаг тэвчээртэй, хатуужилтай эрчүүд ховор. Ёо гэж дуугарахгүй тамлуулж байсан. Бид бол хийссэн амьтад. Хийе гэсэн сэтгэл байгаа. Гэхдээ Монгол эр хүн бол Монгол эр хүнийхээ үлгэр жишээнээс суралцмаар байгаа шүү. Хаан ямар байлаа, баатрууд ямар байлаа.
Улаан залаат Монголчууд гээл яриад байна. Улаан залаа гэж юу вэ? Мэдэхгүй. Тэгснээ ноёдууд бол муу новшнууд байсан гэж донгосоод явдаг. Улаан залаа гэж дээр үеийн ноёдын малгайны орой дахь улаан цацгийг хэлдэг. Улаан залаат Монгол гэж хэлэгдтэлээ эрэлхэг, омогтой, эх орончид байсын. Одоо болсон бараг муу нэр зүүх дээрээ тулаад байгаа мэдэхгүй тэнэг та нараас болж. Мэдэхгүй байж битгий манай хуучны улаан залаатуудаа муулаад байгаарай. Ноёд хүртэл мундаг байсан. Жаахан түүхээ мэдээрэй.
Монгол эр хүний шинж энээ тэрээ нийтэд сурталчилбал яасан юм бэ?
Монгол эмэгтэй хүний шинж энээ тэрээг бас 10 жилд ормоор байна.
Хүмүүжлийн сургалтанд уламжлалт ёс заншлаас заамаар байна.
Чингисийн үеийн баатрууд морин дээрээ сар жил явдаг байсан. Хоолтой, хоолгүй, бороо, шороо, цас, мөс, халуун, хүйтэн бүгдэд нь хээр явдаг байсан. Манай ард түмэн хэдүүлээ билээ? Хэдэн цэрэг дайнд мордсон. Хэдэн хүнтэй улсыг хүйс тэмтрэв. Бэлдэж бэлдэж тарайж байгаад дайрсан юм байхгүй. Хээр явж явж очоод дайрч байгаа. Та нар борооны хувцасгүй нэг шөнө морин дээр хонож үзээгүй. Тэд бол хэдэн жил сараар хээр явж байгаа. Тэд ачаа бараа болоод их юм бэлдээд хувцас солиод өмсдөг хүмүүс биш. Өмссөн хувцастайгаа явсаар байж ялж гарсан. Өлсөж үхэх дээрээ тулсан ч, цангаж үхэх дээрээ тулсан ч чимээгүй үхдэг байсан. Ус ууя байхгүй, юм идье байхгүй. Хаан яахав байвал идээд, байхгүй бол идэхгүй явна. Бас л хал үзсэн. Тийм их сэтгэл гаргасан байна. Тэгэхээр Чингисийн үеийн баатрууд бол агуу баатрууд. Манай туульсын баатруудад байдаг тийм төрлийн чадвар байж. Морин дээрээс нум сум харвадаг тэмцээнтэй болъёо. Тэр үеийн баатрууд хэрдээ цэвэрч. Хаан бол бүр шижигч. Хаан дайндаа заримдаа хатдаа авч явдаг байсан. Хатад юм нь ирэхээр яадаг байсын бол? Жирэмснээс яаж хамгаалдаг байсын бол. Аймар хэцүү байсан байхоо.
- Аман зохиол.
Ертөнцийн гурав
Ерөөл магтаал
Туульс
Зүйр цэцэн үгс
Ардын дуу
Хөөмий
Монгол бүжиг
Монгол хувцас
Хэл зүгшрүүлэх үг
Дайралцаа үг гээд бүгд агуу. Манайх шиг ийм аман зохиолтой ард түмэн байхгүй.
- Соёмбо үсэг
Соёмбо үсгийг зохиосон хүн Монгол. Соёмбо бол их утга жанцантай үсэг. Эхний үсэг. Тийм зэрэгтэй мундаг боддог хүмүүс.
- Данзанравжаа гуай, Занабазар гуай, Анхдугаар Богд бүгд Монгол лам нар. Бас нэрийг нь дурдаагүй мундаг лам нар зөндөө байсан.
Данзанравжаа гуайн бүтээл дэлхий даяар эрэл сурал болж байгаа. Саяхан хулхи бүтээл 4,0 сая гарам ам доллараар дуудлага худалдаагаар зарагдсан байна лээ.
Хэдэн жилийн өмнө yahoo гоор Монголд Бурхан олдсон гэж зарлаж байсан. Тэд хаана байна? Энэ олдворуудын талаар хуулийн хэрэгжилтийг шалгамаар байна.
- Жанрайсаг Бурхан
Өндөр Жанрайсаг маш том бүтээл. Манай Монголчууд үүнийг бүтээхэд тэр алдартай мундагууд ороогүй. Гэсэн хэдий ч энэ зэрэгтэй нарийн бодоод гоё бүтээсэн байгаа. Тэр жижиг Бурхан өнөөдөр 4,0 гарам сая доллар болсон байна. Гэтэл бидний энэ бүтээл үнэлэвэл хэд хүрэхийг мэдэхгүй. Бурхан маань л даа. Миний хэлэх гээд байгаа өөр нэг зүйл бол манай Монголчууд олуулаа бол хийдэг юм байна. Энэ Жанрайсаг Бурханыг хэн бүтээлцсэн, хэн загварыг нь гаргасан гэдэг мэдээллийг олон түмэн мэдмээр байна.
- Очир
Очир ямар утгатай юм болоо. Бас их хийморьтой чухал эд байх. Манайхаас өөр ингэж их хийморь сүлдээ боддог ард түмэн ховор байхаа
- Үнэт бичвэр бүтээлүүд
Нууц товчоо
Гэсэр
Жангар
Туульс
Эд бол манай үнэт бүтээлүүд. Энд бүтээлүүдийг нарийвчлан судалгаа хиймээр байна. Үнэхээр болсон явдал уу? юмыг яаж мэдэхэв. Гадаадууд Библийг бараг зүгээр А,Б гүй онгичдог. Бид энэ бүтээлүүдээ бас энэ зэрэгтэй холбож утга жанцантай судалмаар байна.
За тэгээд мэдсэн ч юм шиг мэдээгүй ч юм шиг бидний өөрсдийхөө тухай мэдэх хэрэгтэй зүйлс зөндөө байна.
- Монгол хувцас
Дэлхийн хамгийн агуу хувцас бол Монгол хувцас юм. Маш баялаг, маш нарийн хийцтэй. Нутаг нутгийн хувцас өөр. Их баяжуулж болно. Тансаг хувцас. Солосгосчууд манай хувцас тэдний хувцас нэг гаралтай энээ тэрээ гээд яриад байгаа. Тэр худлаа. Монгол хувцас агуу гэдгийг мэдээд тэгээд байгаан. Хувцас судлал сайн хиймээр юм.
banjig.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих