Хүннүгийн хаан ширээнд Лаошан Цзиюй шаньюйг суух үед Хан улсын Сяовэнь хаан хааны овгийн Чжунхан Юэ гүнжийг бэлэг болгон өгчээ.
Чжунхан Юэ явах дургүй байсан ч Сяовэнь хаан албадан явуулжээ. Тэрээр аргагүйн эрхэнд явахдаа "Би Хан улсад заавал гай болно” гэжээ.
Чжунхан Юэ Хүннүд ирмэгцээ Лаошан Цзиюй шаньюйтай учрахад шаньюй түүнийг ихэд таалах болсон байна.
Хүннүчүүд Хятадын торго, торгон бараа, хүнсний зүйлд ихэд дурлах болсонд Чжунхан Юэ хэлсэн нь:
"Хүннүгийн хүн ам нь Хан улсын нэг мужийн хүн амын тоотой зүйрлэшгүй цөөн боловч Хан улсаас шалтгаалахгүй хувцас хоолоороо ялгаатай байдгаараа хүчтэй байна. Одоо шаньюй та заншилаа огоорон, Хан улсын яманд дурлаж байна. Хэрэв Хан улсын юмны ердөө арваны хоёр хувь нь Хүннүд ирэхэд л Хүннү бүхэлдээ Хан улсын дагаар орчихно шүү дээ. Хүннү нар Хан улсаас авч байгаа торго, торгон бараагаар хийсэн дээл, өмдийг өвс, өргөсөнд хүргэх юм бол урагдчихна. Энэ арьс, эсгий хувцас шиг бөх, сайн бус гэдгийг ингээд үзүүлээд өгөгтүн. Хан улсаас авч байгаа идэш хүнс чинь айраг сүү шиг аятай, амттай биш тул хаягтун”хэмээж байжээ...
"Шицзи" 15-р тал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих