Английн хэсэг эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад өдөр унтах нь хүмүүний бие махбод, эрүүл мэндэд бүхэлдээ аюултай гэдгийг тогтоож чаджээ.
Тухайлбал, ийм амралт хүмүүсийн наслалтыг богиносгодог аж. Их Британийн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 40-79 насны 16 мянган хүнийг хамруулсан судалгааг 13 жилийн туршид явуулсан байна. Ажиглалтын үр дүнд өдөр унтдаг хүмүүс цагаасаа эрт нүд аних магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Тэдний хувьд энэ магадлал 32 хувиар илүү байдаг гэнэ.

Судалгааны үеэр наслалтад нөлөөлдөг хүйс, биеийн жин, нас зэрэг хүчин зүйлүүдийг бүгдийг нь тооцож үзсэн аж. Гэхдээ судалгааны ажил дуусгавар болоогүй бөгөөд эрдэмтэд энэ чиглэлд ажиллахаа үргэлжлүүлнэ. Тэдний өмнө өөр олон асуудал байгаа юм. Судлаачид өдрийн цагаар унтах нь хүмүүст яагаад ийм үйлчлэл үзүүлдэг гэдгийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байгаа билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9051
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих