Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд
говийн бүсэд ажилласан. Үүний дараа тэрбээр харьяа байгууллагын дарга
нараа дуудан үүрэгдлээ. Үүнийг л сэлэм эргүүлэх гэдэг байх. Мань сайд
өмнөхөн нь Японд болсон олон улсын хуралд хэлний мэдлэгээ гайхуулсан биш
бөөн онигоонд ороод байсан.
Тиймээс түүнд уг онигоогоо дарах
ажиллагаа хэрэгтэй байсан бололтой. Тиймээс доорх асуудлыг шийдвэрлэж
олны амыг эргүүлж чадлаа. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд
говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн
жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрсэн. "Энержи ресурс" компани
Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам
барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл
ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ
тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамжийн ялгаатай тариф мөрдөгдөж
байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс Шадар сайдад
уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
"Энержи ресурс" компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Хураамж өндөр байгаагаас болоод Орон нутгиин таван толгои болон "Эрдэнэс таван толгой" компанийн нүүрс ачсан машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдэж 1 доллар болгох, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, бүх автомашиг засмал замаар тээвэрлэдэг болгох асуудлыг 7 хоногийн дотор шийдэхийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, "Эрдэнэс монгол" ТӨХК-ийн удирлагууд, холбогдох хүмүүст үүрэг болгосон. Шадар сайд "Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ, ард иргэдээ бодсон шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг үүрэг болгож байна. Шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно.7хоногийнхугацаа өгье" гэсэн үүрэг өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болоод байна. Ингэснээр говийн эмзэг хөрсийг орвонгоор нь эргүүлж байсан машинууд засмал замаар нүүрсээ тээвэрлэж эхэллээ.
МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих