Хонь
Энэ сар хонины ордынхны хувьд, ялангуяа урсгалаар явдаггүй юмыг урдаас тооцоолж чаддаг хүмүүсийн хувьд амжилт ихтэй байна. Сарын эхээр хүсэж байгаа зүйлээ бодит нөхцөл байдалтай уялдуулахыг хичээ. Хэрвээ танд одоо хийж байгаа ажил чинь хангалтгүй санагдвал эрсдлээс айлгүй хурдан хийж дуусгаад шинэ ажил эхлүүл. Энэ сар таны сар учраас зөнгөөрөө сонгосон салбар чинь насан туршдаа таны хийх ажил болохыг ч үгүйсгэхгүй. Сарын дундуур эргэн тойрныхоо хүмүүсийн ятгалганд бүү авт, таныг уруу татаж төлөвлөсөн зүйлээс чинь татгалзуулах ч юмуу ямар нэг байдлаар хууран мэхэлж мэднэ. Өөрийнхөө зарчим, хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих аваас бүх зүйл чинь бүтэмжтэй байх болно. Сарын сүүлээр бүтэхгүй гэж бодож байсан ажил чинь бүтэх юм уу мухардалд ороод байсан харилцаа чинь сэргэнэ.
Ээлтэй өдрүүд: 18, 19, 22
Анхаарах өдрүүд: 6, 13-15, 21, 28, 29.
Үхэр
Үхрийн ордынхныг энэ сард амжилт ивээнэ. Тэд ихийг хийж бүтээж чадахаа баталж чадах учраас тэднийг басамжилдаг байсан хүмүүс зөв зам, зорилгодоо хүрэх зөв арга сонгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Сарын эхээр та сэтгэлдээ нийцсэн ажил сонгох юмуу таныг бүрэн эзэмдэх шинэ хоббитой болно. Гэхдээ онц хэрэгцээгүй зүйлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Сарын дундуур санал нийлдэггүй хүмүүстэйгээ муудалцах магадлалтай. Тэднийг үгэндээ оруулах гэж цаг үрэх хэрэггүй, өөрийнхөөрөө л бүхнийг хий, цагаа дэмий үрэхийн нэмэр. Угаас ялагчдыг шүүдэггүй шүү дээ. Сарын сүүлд үнэтэй эд зүйл авах, ажил төрлийн болон хувийн урт удаан харилцааны эхлэл тавигдахад ээлтэй.
Ээлтэй өдрүүд: : 2, 16, 22, 30
Анхаарах өдрүүд: 3, 10, 17
Ихэр
Нуугдмал авъяас чадвараа ашиглах боломж олдоно. Тиймээс эртнээс ном бичих ч юмуу ямар нэг шинэ зүйл хийхээр шийдсэн бол урагшаа. Та зөвхөн эргэн тойрныхоо хүмүүсийнхээ ч биш өөрийнхөө ч санаанд ороогүй авъяас чадвараа нээн илрүүлнэ. Сарын эхэнд та хувийн бүхий л төслөө амжилттай хэрэгжүүлэх бөгөөд хүмүүс таныг үг дуугүй хүлээн зөвшөөрөх учраас өөрийнхөө зөв гэдэгт хэнийг ч итгүүлж чадна. Сарын дундуур өөрөөсөө хүчтэй юмуу нөлөө ихтэй хүмүүстэй дэмий маргалдах хэрэггүй. Маргааны гол шалтгаан нь атаархал байх магадлал өндөр учраас өөрийнхөөрөө зүтгэхээс өмнө эсрэг талдаа нотлоод харуулчих бодит баримт бий эсэхийг нягтал. Сарын сүүлээр өөртэйгөө тохиож буй бүх зүйлийг анзаар, нэг ч үйл явдал, нэг ч уулзалт санамсаргүй биш, бүгд алсдаа ямар нэг байдлаар танд эерэгээр нөлөөлнө.
Ээлтэй өдрүүд: : 18, 23, 24, 25
Анхаарах өдрүүд: 19, 26
Мэлхий
Энэ сард мэлхийн ордынхны эртнээс мөрөөдөж байсан хүсэл мөрөөдөл биелэх боломж гарч ирнэ. Гол нь аливаа зүйлийн эгзгийг тааруулж барьж авах, тэгээд сүүлийн мөчид шантрахгүй байх хэрэгтэй. Магадгүй хүсэж байсан зүйл чинь сэтгэлчлэн бүтчихээр мөрөөдөх зүйлгүй болчих вий гэж айж болох юм. Бүү ай, хувь заяаны бэлгийг талархалтайгаар хүлээн авах аваас амьдрал чинь илбийн юм шиг өөрчлөгдөх болно. Сарын эхэнд ямар нэг шалтгаанаар өөрт чинь таалагддаггүй хүмүүстэйгээ ч хүртэл эвтэй байхыг хичээ, энэ нь танд эртнээс бодож төлөвлөж байсан зүйлийг чинь хэрэгжүүлэхэд тус болно. Аль болох олны дунд байснаар өөрийгөө үнэлэх үнэлэмж өсөж, ажил хэрэгт чинь сайнаар нөлөөлнө. Харин сарын дундуур хэсэг хугацаанд нам тайван байж, эрэгцүүлж бодон юу хүсэж байгаагаа тодорхой болгож, сөрөг муу бодлуудаасаа салж, гэгээрэх үе. Сарын сүүлд таныг азтай тохиол хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 2, 5, 26, 27
Анхаарах өдрүүд: 3, 7, 10, 14, 18, 21, 25, 28.
Арслан
Энэ сард арслангийн ордынхон өнөөг хүртэл хийж байсан ажлаа зөв байсан гэдгийг батлах хэрэг гарна. Гэхдээ эргэн тойрныхондоо гэхээс илүү өөрөө өөртөө батлах болно. Бүхнийг өөрчлөх цаг нь болжээ гэсэн бодол орж ирэхийг үгүйсгэхгүй. Бүү яар, гутранги сэтгэл удаан зовоохгүй, гол нь өдий хүртэл өчнөөн хичээл зүтгэл гаргаж бүтээсэн зүйлээ яаран битгий нураа. Энэ нь ажил төрөлд ч, хувийн амьдралд ч адилхан хамаарна. Сарын эхэнд танд сонирхолтой, ашигтай санал ирэх бөгөөд үүнийг хүлээн авч хэрэгжүүлснээр та авъяас чадвараа олонд гайхуулж чадна. Бүү татгалз. Сарын дундуур хуулийн дагуу өөрт чинь харъяалагддаг эд зүйлст шунасан зарим нэгнийг сургах хэрэг гарч болзошгүй. Харин сарын сүүлээр та маш гайхалтай бэлэг хүлээн авна. Зарим нэг нь үүнийг эртнээс хүлээж байсан байж болох ч заримынх нь хувьд тааламжтай гэнэтийн бэлэг болно.
Ээлтэй өдрүүд: : 1, 2, 30
Анхаарах өдрүүд: 7, 14, 21, 28.
Охин
Охины ордынхон энэ сард материаллаг байдлаараа хамааралтай байдаг хүмүүстэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Тэднийг аль болох уурлуулахгүй өдөөн хатгахгүй байж, чимээгүйхнээр, анхаарлыг нь таталгүйгээр зорилгодоо хүрэхийг хичээ. Сарын эхэнд ямар нэг шинэ зүйл эхлүүлэхэд юмуу с маш чухал хойшлуулашгүй зүйл худалдан авахад гэр бүлийн төсвөөс мөнгө зарцуулахад ур ухаанаа уралдуулах хэрэг гарна. Сарын дундуур зан ааш таарамжгүйгээсээ болж ойр дотныхоо хүнтэй муудалцаж болзошгүй тул түүнийг ялих шалихгүй юмаар гоочилох гээд байлгүй тэр ч гэсэн өөрийн гэсэн бодолтой, амьдралтай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээ. Харин ажил дээрээ өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалахыг хичээх нь туйлаас чухал. Сарын сүүлд материаллаг эд зүйлстэй холбоотой ямар нэг хүсэл чинь биелэх болно.
Ээлтэй өдрүүд: : 3, 4
Анхаарах өдрүүд: 13, 19, 26
Жинлүүр
Жинлүүрийн ордынхныг энэ сард чухал хүнтэй танилцах юмуу сураг нь тасраад удсан хүнтэйгээ уулзах уулзалт хүлээж байна. Энэ үйл явдал таны хувийн амьдралд төдийгүй ажил хэрэгт чинь ч гэсэн нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Сарын эхээр төлөвлөсөн ажлуудаасаа ганцыг нь ч хойш тавихгүй байхыг хичээ, эс тэгвээс сүүлд нь түүнд зарцуулах цаг зав гарахгүй бөгөөд хожим нь таны ажлыг хойш чангааж түвэг удна. Түүнчлэн сарын эхний арав хоногт хүсэж байгаа зүйлээ бодит нөхцөл байдалтай уялдуулах хэрэг гарна, энэ нь материаллаг байдалтай чинь илүү хамааралтай байна. Сарын дундуур өөрийнхөө амар тайван байдлыг бодож зарчмаасаа бүү урва, эс тэгвээс хожим нь та өөрөө өөрийгөө уучилж чадахгүй. Түүнчлэн энэ хугацаанд ямар нэг хүнд юмуу ямар нэг зүйлд тэчъяадан тэмүүлэх болно. Сарын сүүлд мөрийтэй тоглоом юмуу сугалаанд хожсоноор эртнээс мөрөөдөж байсан зүйлээ өөрийн болгоно.
Ээлтэй өдрүүд: : 5, 6, 14, 27, 28
Анхаарах өдрүүд: 1, 3, 10, 17, 22, 29.
Хилэнц
Хилэнцийнхэнд энэ сард мөнгө өгдөг болон таашаал өгдөг зүйлийнхээ аль нэгийг сонгох хэрэг гарна. Сарын эхэнд та сонирхолтой гэрээ байгуулснаар санхүүгийн байдлаа мэдэгдэхүйц бэхжүүлж чадна. Хамгийн гол нь гэрээгээ байгуулахдаа дараа нь өөртөө түвэг удаад байхааргүйгээр зохиохыг хичээ. Сарын дундуур өөринхөө санаа бодлыг ойр дотныхоо хүмүүсээс нуухгүй нээлттэй байхыг хичээ, тэд таныг бүхий л талаар дэмжих болно. Харин нууцлагдмал байдал нь үл ойлголцол, хэрүүл маргаанаас өөр юунд ч хүргэхгүй. Сарын хоёр дахь арав хоногт та хүнд дурлах юмуу хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэнэ. Энэ нь танд өөрийгөө шинэ өнцгөөс харж мэдрэхэд тусална. Сарын сүүлд амжилт, аз жаргалыг алдахгүй барьж авахын тулд өөрийнхөө зөн совинг чагна.
Ээлтэй өдрүүд: : 8, 10
Анхаарах өдрүүд: 2, 6, 27, 30.
Нум
Энэ сар Нумынхны хувьд түвэгтэй хирнээ хөгжилтэй сар байна. Тэдний төлөвлөсөн бүх зүйл амжилттай хэрэгжих боловч хамгийн гол нь тэд үүндээ биеийн болон оюуны хүч ихээр зарцуулах шаардлагатай болно. Сарын эхэнд таныг тун хачирхалтай гэмээр нөхцөл байдал хүлээж байна. Гэхдээ үүнээс яаж гарахаас чинь ойрын болон хэтийн ирээдүй чинь хамаарах болно. Магадгүй өөрийнхөө нөхөр байна гэж төсөөлөхөөргүй хүнээс гэрлэх санал авч болзошгүй бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь харин ч гайхалтай сайхан сонголт болохыг үгүйсгэхгүй. Сарын дундуур өөрийгөө эсэргүүцсэн нэгнийг дарамтлах хэрэггүй. Гэхдээ тэдний аяыг дагах ч хэрэггүй, өөрийнхөө шийдсэнээр л бүхнийг хий, эргэн тойрондоо дайсагнасан сөрөг хүчин байлгахгүйг хичээ. Сарын сүүлд асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэх гээд байлгүй эрүүл саруул ухаанаар бод, тэгвэл танд алдах юмгүй харин ч өчнөөн ихийг олж авах болно.
Ээлтэй өдрүүд: : 9, 10, 12.
Анхаарах өдрүүд: 4, 11, 25.
Матар
Матрынхны хувьд энэ сар ээлтэй байх ч уян хатан, зөөлөн, алсын хараатай байснаар илүү их амжилтанд хүрнэ. Сарын эхэнд таны ирээдүйн зорилгод хүрэх замыг тань нилээдгүй товчилж өгөхөд туслах, ямар нэг хууль бус зүйл санал болгох бөгөөд уг саналыг тавьсан хүнд бүрэн дүүрэн итгэж байгаа тохиолдолд л зөвшөөр. Өчүүхэн төдий ч гэсэн эргэлзэж байвал татгалзсан нь дээр, тэгэхгүй бол дараа нь танд өчнөөн түвэг удаж мэдэхийг үгүйсгэхгүй. Сарын дундуур таны зүрх сэтгэлд юу болоод байгааг анзаарч чагнан, хэн нэгний талаар тодорхой шийд гаргахыг хичээ. Эсвэл түүнтэй илүү ойр дотно бол, үгүй бол харьцаагаа тасал. Сарын сүүлээр урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах магадлал өндөр ч энэ бүхэн танд үнэхээр хэрэгтэй гэдэгт итгэлтэй байх ёстой.
Ээлтэй өдрүүд: : 3, 11, 14, 24, 28
Анхаарах өдрүүд: 2, 9, 12, 20, 23, 27, 30
Хумх
Энэ сард Хумхынхны өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл санааны байдалд сайнаар нөлөөлөх өөрчлөлт хүлээж байна. Гэхдээ энэ нь санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэлээ ч хэдэн төгрөг зарцууллаа гээд сэтгэлээр унах нь юу л бол, харин ч сайхан амарч, жинхэнэ утгаараа сонирхлыг чинь татах зүйлээ хийж чадна. Сарын эхээр та идэвхтэй байж зорьсон зорилгодоо хүрэхийг хичээ. Энэний төлөө албан газруудаар явж гуйх, шаардах хэрэг гарсан ч бүү шантар. Сарын дундуур өөрийн чинь хувьд хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлж, үүндээ бүх хүчээ төвлөрүүл. Энэ үе бол өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн ирээдүйд санаа тавихад хамгийн тохиромжтой үе. Сарын сүүлээр таныг баярлуулах сайхан мэдээ хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 4, 11, 14, 18, 28.
Анхаарах өдрүүд: 1, 15, 29
Загас
Энэ сард Загасынханд аз тохионо. Тэд санасан зүйлээ бүтээхээр барахгүй өөрийнхөө байр суурийг чамгүй бэхжүүлээд авна. Ямар нэг биелэгдэшгүй мөрөөдөл хүртэл биелэх магадлалтай. Сарын эхээр үүссэн нөхцөл байдлаас ашиг олохыг хичээ, үүний тулд зөн совингоо сонсож, магадгүй нэгээхэн зуур санасан зүйл чинь таны хүссэнээр болохгүй мэт санагдвал сэтгэлээр унах хэрэггүй, бүтэлгүйтэл мэт санагдаж байгаа зүйл ч таатай нөхцөл байдал болохыг үгүйсгэхгүй. Сарын дундуур ойр дотны хүмүүстэйгээ бүү муудалц, тэдний буруу гэдэгт итгэлтэй байсан ч цагийн эрхээр тэдний зөв болохыг, таныг гэсэн халамж хайрыг нь үнэлэх болно. Сарын хоёрдахь арав хоногт таныг тааламжтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх юмуу эртнээс дотно харьцаатай байгаа хүнээсээ бэлэг авна. Сарын сүүлд таныг бас нэг цагаа олсон гэнэтийн сайхан бэлэг хүлээж байна.
Ээлтэй өдрүүд: : 6, 9, 12, 16, 17.
Анхаарах өдрүүд: 4, 18, 25.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=908
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих