Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэй мэндчилдэг "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэрээр тархины хавдар гэх өвчний улмаас Тайландын Бумрунград эмнэлэгт нарийн шинжилгээ өгч, мэс засал хийлгэхээр энэ сарын 09-нд тус улсыг зорьсон юм. Хагалгаа амжилттай болсон эсэхийг болон Б.Жаргалмаагийн биеийн байдлын талаар "Ийгл ньюс” телевизийн ахлах продюссер Ө.Золбаяраас тодруулахад, "Б.Жаргалмаа эгчийн мэс засал амжилттай болсон. Одоогоор эрчимт эмчилгээнд ороод байгаа. Бидний дуулснаар эрчимт эмчилгээ багагүй хугацаанд үргэлжилнэ” гэлээ.
Дашрамд тэмдэглэхэд, Б.Жаргалмаагийн мэс засал болоод эмчилгээний зардалд нийт 50 орчим мянган ам.доллар шаардлагатай болоод байгаа. Тиймээс эмчилгээний зардалд хандив тусламж үзүүлэхийг тэрээр ард түмнээсээ хүсч байгаа юм. Мэс засал, эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа иргэд Худалдаа хөгжлийн банкны 473000257 тоот дансанд болон "Ийгл ньюс" телевизийн байранд очиж, 99090502, 88057077 дугаарын утсанд хандан, хандив өргөх боломжтой. Мөн энэ сарын 24-нд "Монгол бөхийн өргөөн"-өө болох хандивын тоглолтыг үзэж, хандив туслалцаа үзүүлэх боломжтой юм байна.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих