Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг баталлаа.
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт дараах авто замуудыг шинэчлэж, засварлахаар болсон байна. Тодруулбал, Дамбадаржаагийн уулзвар - Шарга морьтын төмөр бетон гүүр- Хандгайтын чиглэлийн 16.35 км авто зам, Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км авто зам, Монел орчмын 0.8 км авто замыг засах юм байна.
zaluu.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9099
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих