http://www.nst.com.my/node/80272 сайтад мэдээлсэн. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад "Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэх тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.
Учир нь өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих