Монгол хэлний тухай хуулиар Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс
монгол хэл бичгийн шалгалт авахаар заасан. Энэ дагуу саяхан Дорнод
аймгийн хэмжээнд 755 сурагч дээрх шалгалтад хамрагдав. Босго нь 400,
дээд оноо нь 800 гэж тогтоосон энэ шалгалтад тус аймгийн хэмжээнд дээд
тал нь 797 оноо авч, 85 хүүхэд "бүдэрчээ”. Оноо хүрээгүй сурагчдын
тухайд энэ сарын 25 нд дахин шалгалтад хамрагдах гэнэ. Дорнод аймгийн
хувьд улсын дундажтай харьцуулахад 11 хувьтай дүгнэгдсэн нь боломжийн
үзүүлэлт гэнэ. Энэ удаагийн шалгалтад Хэрлэн сумын 11 дүгээр сургууль
100 хувийн амжилт үзүүлж, Хэрлэн сумын 1,2, Дашбалбар, Баян-Уулын
сургуулийн сурагчид амжилтаараа тэргүүлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9103
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих