Зөвлөгөөнд тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн 70 гаруй төлөөллөөс гадна Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хэнтийчүүд 2014 онд дөчөөд мянган тонн ургац хураан авсан бөгөөд
тариалсан талбайнхаа хэмжээг хоёр дахин, хураан авсан ургацаа 2.5 дахин
нэмэгдүүлсэн амжилттайгаар энэ удаагийн зөвлөгөөнд оролцож буй юм.
Зөвлөгөөний үеэр тариалангийн технологид хэрхэн анхаарах, үр тариаг
хөнөөлт организмаас хамгаалах арга, хүнсний улаан буудайг биржээр
борлуулах зэрэг асуудлаар сургалт зохион байгуулжээ.
ХХАА-н дэд сайд Б.Батзориг "Сүүлийн гурван жилд газар тариалангийн
салбар сэргэж дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж чадахуйц хэмжээнд
хүрэхэд Хэнтийнхний хичээл зүтгэл, оролцоо маш их байсан. Хэнтийн
тариаланчид өнгөрсөн жил тариалалтынхаа хэмжээг нэмэгдүүлсэн амжилтаа
энэ жил улам бүр батжуулна итгэж байна” хэмээгээд "Хүнс хөдөө аж ахуйн
салбарт төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийг яамны зүгээс
боловсруулж бэлэн болгосон бөгөөд энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж
батлуулахыг ХХАА-н яам зорьж байгаа.
Энэ салбарт салбарт урт хугацаанд тогтвортой бодлого баримтлах, газар
тариалан эрхлэгчдийн бизнесийн эрх зүйн орчныг таатай болгох тал дээр
дээрх бодлогын баримт бичиг нөлөөлнө. Хамгийн гол нь газар тариалан
эрхлэгчид болон салбарын яамны хамтын ажиллагаа, нэг зорилго тэмүүлэлтэй
байх нь чухал гэдгийг онцоллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих