Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 3 сард Дорнод аймагт 488 хүүхэд шинээр мэндэлж, 99 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 99 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 1.32 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдол буюу 16.8%-иар буурсан байна.
Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 26 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.3%, осол гэмтлийн нас баралт 15 тохиолдолбуюу 15.2 %-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 8.2 болсон байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих