Хойд болон Өмнөд Солонгосын усан хил дээр өчигдөр талууд харилцан гал нээсэн талаар Ёнхап агентлагт мэдээлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордноос мэдээлснээр Хойд Солонгосын баруун эргээс галласан их бууны сумууд Өмнөд Солонгосын Пэннёндо арлын ойролцоо далайд унасны дараа хариу гал нээжээ.
Одоогоор хоёр Солонгосын усан хил дээрх нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Өмнөд Солонгосын талаас ойролцоох арлын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хойд Солонгос нь даваа гарагт баруун эргийн бүсэд гал нээх цэргийн сургуулилт эхлүүлсэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих