Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3-р багийн малчин М.Гонгоржавын суурьт
гоц халдварт А зэрэглэлийн цэцэг өвчин байж болзошгүй дуудлага ирүүлсэн
байна. Баянтүмэн сумын онцгой байдлын комисс энэ сарын 12-ны өдөр
хуралдаж, тус сумын МЭҮТ-н дарга Б.Болормаагаар ахлуулсан таван хүний
бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн сэжиг
бүхий суурийн хонь 107, хурга 39, ямаа 55, ишиг 20 нийт 221 толгой
мэдрэмтгий малд нэг бүрчлэн үзлэг хийхэд ямаа, ишигт шинж тэмдэг
илрээгүй аж. Харин 146 хонь, хурганы 88 хувьд нь биеийн халуун 39.5-41С
хэм өндөр, суга, цавь, сүүлний нимгэн арьстай хэсэг газраар тууралт
цэврүү үүссэн, нүднээс нулимс гоожсон, толгой нь хавагнасан зэрэг шинж
тэмдэгтэй байжээ. Сэжигтэй суурь айлуудаас дээж авч Улаанбаатар хот руу
шинжилгээнд явуулсан нь урьдчилсан байдлаар батлагдсан байна. Он
гарснаас хойш Матад суманд мөн цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй
байсныг энэ сарын 6-нд цуцласан билээ. Одоогоор Баянтүмэн сумын 3-р
багийн нутаг, Хэрлэн сумын 5-р багт таван голомт байгаа талаар
ХХААГ-аас бидэнд мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9125
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих