Өнөөдөр Монгол Улсын Филармони энэ оны II улирлын тоглолтоо сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ улирлын анхны тоглолт нь маргааш буюу 2015 оны 4 сарын 16-нд "MOVIE SWING" буюу "Киноны дуу хөгжмийн үдэш" нэртэйгээр БаянМонгол джаз оркестр болон дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Т.Амина, Л.Насанбуян нар үзэгчтэйгээ уулзах юм байна. Харин энэ улиралдаа багтааж 10 тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
"Хөгжмийн урлаг хөгжимчдийн ур чадвараас шалтгаалж хөгждөг. Гэтэл өнөөдөр манайд хөгжимчдийн ур чадварыг бүрэн дүүрэн гаргах тийм зохиол бүтээл хомс байгаа нь гадны уран бүтээлийг хуулж үндэсний хөгжимдөө тохируулж тоглож байна." хэмээн энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан тэд хөгжмийн зохиолч нарт нэгэн үг дайсан юм.
Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Филармони нь Морин хуурын чуулга, БаянМонгол джаз оркестр, Симфони найрал хөгжим гэсэн гурван томоохон баг бүрэлдэхүүнтэй бөгөөд нийтдээ 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон үндэсний урлагийн байгууллага юм.
|
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих