Уржигдар Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт түймэр гарсан билээ. Тус багийн нутаг дахь "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км-т гарсан хээрийн түймэрт Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 3 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 27 албан хаагч, 4 автомашин, Халх гол сумаас 132 хүн, 15 авто машин, нийт 197 хүн 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өнөө өглөө 05:15 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн өчигдөр 15 цагийн үед Хэрлэн сумын 1 дүгээр баг нутагт "Хогийн цэг”-ээс хээрийн түймэр гарчээ. Түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, Хэрлэн сумаас 57 хүн, 2 автомашин, ЗХ-ний 0327 дугаар ангиас 140 албан хаагч, 4 автомашин, Чойбалсан сумаас 32 хүн, 3 автомашин, Баянтүмэн сумаас 7 хүн, 1 автомашин нийт-254 хүн, 15 автомашинтай ажиллаж 2015.04.15-ны өдрийн 03:30 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих