Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Дорнод аймаг дахь салбарын ээлжит хурал өчигдөр болж, шинэ тэргүүнээ тодруулжээ. Хуралд оролцсон 41 төлөөлөгчийн олонхи нь Мижи ТВ-ийн захирал Т.Одхүүг дэмжин сонгосон байна.
Тус байгууллага орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалж, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой бөгөөд эгнээндээ 50 гаруй гишүүнтэй. Холбооны тэргүүнээр "Дорнод” сонины эрхлэгч Б.Туяа ажиллаж байсан бөгөөд дүрмийн дагуу шинэ удирдлагад халаагаа өгсөн нь энэ аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих