Төрийн албан хаагчдын цалинг гурван үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон аж. Мөн ирэх долоодугаар сараас эхлэн Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бол аравдугаар сарын 1-нээс эхлэн Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр болсон байна. Уг шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр баталжээ. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодруулахад "Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалин ирэх тавдугаар сарын 1-нээс ижил мөнгөн дүнгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, цалингын хэмжээ нэг мөнгөн дүнгээр нэмэгдэнэ гэсэн үг. Харин хэдэн хувиар нэмэгдэв гэдгийг албан хаагч өөрөө л зөвхөн мэдэх боломжтой" гэв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн албан хаагчын дундаж цалин 570 мянган төгрөг байгаа гэнэ. Харин дээрх шатлалаар цалин нэмснээр дундаж цалин 630 мянган төгрөг болно хэмээх судалгааг гаргажээ.
Zindaa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9154
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих