МАН-ын удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаж 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг ард нийтээс асууя гэж УИХ-ын тогтоолын төслийг ЗГ-т хуулийн дагуу өргөн барьсан. Харин хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН, МАН-ын удирдлагууд бүх нийтийн санал асуулга явуулах байр сууринаасаа ухарлаа, хэтэрхий их хөрөнгө мөнгө зарах гэж байгаа учраас үүнийгээ болихоор болсон гэнэ, МАН бүх нийтийн санал асуулга явуулна гэж шоудлаа гэх зэрэг худал мэдээлэл явсан. Үүнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Мөнхбат хэвлэлийнхэнд тодруулга өгсөн юм.
Тэрээр хэлэхдээ "МАН 2 чуулганы заварлагаанаар 10 гаруй аймгуудад ажилласан. Ажилласан бүх аймгийнхаа иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшилийнхэнтэй уулзсан. Мөн аймгийн төвийн хүнс барааны захуудаар очиж ажилласан. Энэ уулзалтан дээр бид санал авахад одоогийн сонгуулийн холимог хэлбэр буюу намын жагаалтаар ордог системийг дэмжиж байгаа иргэд алгаа таш гэхэд заал дүүрэн иргэдээс хэн нь ч алга ташихгүй байсан. 76 жижиг мажоритараар буюу 100% ард түмэн гишүүнээ сонгодог сонгуулийн тогтолцоог дэмжиж байгаа нь алгаа таш гэхэд заал нижгэнэтэл алга ташиж байсан. Ийнхүү холимог системийг иргэд дэмжихгүй байгаа учраас намын дэрэгэдэх судалгааны байгууллагаар судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар 93 хувь нь сонгуулийн холимог систем болохгүй байна гэсэн түүвэр судалгааны тодорхой дүн гарсан” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн "Ард нийтийн санал асуулга явуулах тал дээр Ардчилсан намын зарим дарга нарын дунд 5, 6 тэрбум төгрөгний зардал гарна гэсэн яриа гарсан байна лээ. Гэхдээ бид үүнийг хамгийн бага төвшинд маш бага зардлаар 1 тэрбум төгрөгт багтааж санал асуулга явуулах боломжтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл нэг тэрбум төгрөг гэдэг бол өнөөдөр УИХ-ын даргын унаж байгаа нэг бенз машины 60 хувийн үнэтэй тэнцэх л мөнгө шүү дээ. Хуулиараа УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь өргөн барьдаг, гуравны 2-оор бүх нийтийн санал асуулга явуулах уу үгүй юу гэдгийг шийддэг заалттай. Саяхан ҮХ-ийн цэцэд Гончигдорж гишүүн санал гаргаж, УИХ-ын дэд дарга гомдол гаргасан үүний дагуу үндсэн хууль дээр байгаа 3-ны 2 гэсэн бүх босгууд хүчингүй болсон. Тэгэхээр энэ асуудал бол УИХ-ын 50 дээр нэмэх нэг буюу ердийн олонхийн шийдвэрээр хэрэгжээд явах боломжтой. Бүх нийтийн санал асуулга явуулна, явуулахгүй, энэ нь зөв буруу гэдгийг УИХ-ын дарга, ялангуяа парламентыг даргалж байгаа улс төрийн нэг намын дарга энэ асуудлыг шийддэг юм биш. Үүнийг УИХ-ын олонхи гишүдийн саналаар шийддэг юм. Энэ бол аль нэг улс төрийн хүчний үзэмжээр явах ёгүй. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн дагуу л явагдана. Парламентруу гуравны нэг буюу 26 гишүүн гарын үсэг зураад өргөн барьчихсан энэ асуудлыг парламентаар хэлэлцээд олонхи нь дэмжих юм бол бүх нийтийн санал асуулга явагдана. Олонхи нь дэмжихгүй бол энэ санал унана л гэсэн үг. Ийм л хуультай тэрнээс биш их хуралд орж ирээгүй байхад нь аль нэгэн улс төрийн хүчний намын дарга эсвэл парламентын спийкер, парламентын асуудлыг зохион байгуулах үүрэгтэй хүн бол өмнөөс нь шийдвэр гаргаж үүнийг хэрэгсэхгүй болгох юмуу болно, болохгүй гэдгийг ярих бол эрт асуудал. Ёс суртахууны хувьд ч гэсэн ийм байж болохгүй гэж үзэж байна” гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих